Аймгийн нийгэм эдийн засгийн 2016 оны 12 сарын статистик мэдээний танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 12. 10 цаг 35 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2016 оны жилийн эцсийн байдлаар)

 

I.Төсвийн орлого

15 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2016 оны жилийн эцэст орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 90.4 хувьтай буюу 6533.1 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 197.0 хувьтай буюу 5830.9 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 12364.0 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 121.3 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 39528.3 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 97.6 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 6952.0 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 21928.5 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс 4114.7 сая төгрөг нийт 32995.2 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Говь-Угтаал, Өлзийт, Хулд, Баянжаргалан, Луус, Дэлгэрцогт сумд 2.9-58.0 хувиар буюу 2938.3-242866.0 мянган төгрөгөөр төлөвлөгөөгөө тасласан бол бусад бүх сумд төлөвлөгөөгөө 6.4-180.6 хувиар давуулан биелүүлсэн байна.

татаж авах


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2017.08.16 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 5000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

4800

Элсэн чихэр,                кг 2300
Цагаан будаа,             кг 2200
Шингэн сүү,                 л 1800
Ноолуурын үнэ            кг 60000
Бензин, А-80,              литр 1540
Бензин, А-92,              литр 1720
Дизелийн түлш,          литр 1750