Аймгийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 03 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 04 сар 12. 09 цаг 16 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

 (2016 оны нэгдүгээр улирлын байдлаар)

      I.Төсвийн орлого

 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2016 оны 3-р сарын    байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 30.4 хувьтай буюу 965.3 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 99.7 хувьтай буюу 469.9 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1435.3 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 112.6 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 7999.2 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 69.6 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 1245.0 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 5788.9 сая төгрөг, нийт 7033.9 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэрэн, Луус, Дэлгэрхангай, Адаацаг, Өндөршил, Баянжаргалан, Сайнцагаан сумд 2,4-885,0 хувиар буюу 594,9,-154012,7 мянган төгрөгөөр давуулан биелүүлсэн бол бусад сумд  4,7-36,7 хувиар тасалдуулсан байна.

      II.Төсвийн зарлага

2016 оны эхний 3 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 7760.6 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 4459,4 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0,9 хувиар буурч нийт зардлын 57,4 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 0,2 хувиар буурч 482,5 сая төгрөг болсон байна. Тухайн сарын байдлаар эд хогшил, урсгал засварын зардал, томилолтын зардал, хөрөнгийн зардал, хангамж бараа материалын зардал  өмнөх онтой харьцуулахад буурсан бол бусад бүх зардлууд өмнөх оны мөн үеэс 0,6- 416,5  хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

      III.Банк

Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсч 78607.7 сая төгрөг болов. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 688,9 сая төгрөг, чанаргүй зээл 390.8 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж өмнөх оны мөн үеэс  4 дахин өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 1.4 хувийг хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж  өмнөх оны мөн үеэс 6.1  хувиар өсч 25985.1  сая төгрөг хүрчээ.

Дэлгэрэнгүй /uploads/users/70/files/Taniltsuulga%203%20sar_real(1).doc


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.08.05-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1400
Хонины мах,               кг 8000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1440
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2190
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ