2015 оны Хөдөө аж ахуйн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 04 сар 04. 09 цаг 00 минут

 

            2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр малын тоо 2764.4 мянган толгой болж, өмнөх оныхоос 328.7 мянган толгой буюу 13.5 хувиар өслөө. Хээлтэгч малын тоо  өмнөх оноос 142.2  мянган толгойгоор өсч 1145.2 мянган толгой болсон байна.

            2015 онд малтай өрхийн тоо 7516.0 мянга байгаа бөгөөд үүний 6.2 мянга нь малчин өрх байна. Мал аж ахуйн салбарт нийт 11.6 мянган малчид ажиллаж байна.

            Таван зуугаас дээш малтай өрхийн тоо 1852 болсны дотор 525 айл өрх нь 1000-аас дээш малтай болжээ. Таван зуугаас дээш малтай өрхийн тоо 25.9 хувиар буюу 108 айл өрхөөр өссөн байна.

2015 онд 970.9 мянган төл бойжуулж, бойжсон төлийн тоо өмнөх оныхоос 156.5  мянган толгойгоор өссөн байна.

            Том малын зүй бусын хорогдол 3.8 мянга болж өмнөх онтой харьцуулахад 2.1  дахин өссөн байна.

            Малгүй айлыг малжуулах арга хэмжээний хүрээнд төрөл бүрийн төсөл, орон нутгийн санхүүжилтээр 317 айл өрхийг 12.7 мянган толгой малтай болгоход 1573.3 сая төгрөг зарцуулжээ.

            2015 онд 29.6 га-д төмс, 14.4 га-д хүнсний ногоо тариалж, 110.2 тн төмс, 45.1 тн хүнсний ногоо хураан авлаа.

/uploads/users/70/files/2015-%D0%BE%D0%BD%D1%8B-XAA-%D0%BD-%D1%82%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BB%D1%86%D1%83%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0.docx


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.05.20-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1560
Хонины мах,               кг 9500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

8500

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 3000

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

42000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

40000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1580
Дизелийн түлш,          литр 2240
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ