Аймгийн нийгэм, эдийн засгийн 02 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 03 сар 14. 10 цаг 29 минут

 

 I.Төсвийн орлого

Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр   2016 оны 2-р сарын    байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 18.6 хувьтай буюу 520.5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 32.4 хувьтай буюу 107.84 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 628.4 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 20.1 хувьтай байна.

              Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 5348.6 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 64.6 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 980.0 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 3848.1 сая төгрөг, нийт 4828.1 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

  Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэрэн, Луус, Дэлгэрхангай, Адаацаг сумд 4,0-119,7 хувиар буюу 537,9-12986,2 мянган төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад бүх сумд төлөвлөгөөгөө 2.3-89,5 хувиар тасалдуулсан байна.

 

 II.Төсвийн зарлага

 

 

Description: 4.jpg 2016 оны эхний 2 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 4935,6 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19,1 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 2830,9 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2,8 хувиар өсч нийт зардлын 57,4 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 6,4 хувиар өсч 302,1 сая төгрөг болсон байна. Тухайн сарын байдлаар эд хогшил, урсгал засварын зардал, томилолтын зардал, хөрөнгийн зардал  өмнөх онтой

харьцуулахад буурсан бол бусад бүх зардлууд өмнөх оны мөн үеэс 2,8- 86,2  хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

           III.Банк

 

Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 6,0 хувиар өсч 76828,4 сая төгрөг болов. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 588,5 сая төгрөг, чанаргүй зээл 317,4 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж өмнөх оны мөн үеэс  2-3 дахин өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 1.2 хувийг хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж  өмнөх оны мөн үеэс 4,6  хувиар өсч 26039,1  сая төгрөг болов.

 

IV.Бүртгэлтэй ажилгүй иргэн

 

Description: 4.jpg2016 оны 2 сарын  байдлаар аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил  идэвхитэй хайж байгаа  625 хүн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23 хүнээр буурсан байна. Нийт ажилгүйчүүдийн 52.8 хувь буюу 330 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 209 ажилгүйчүүд ногдож байхад  Гурвансайхан /421/, Говь-Угтаал /369/, Эрдэнэдалай /295/, Сайхан-овоо 290 байгаа нь аймгийн дундажаас  дээгүүр байна.

 

V.Ажлын байрны зуучлал

 

Хөдөлмөрийн хэлтсийн  2016 оны эхний  2 сарын мэдээгээр нийт 38 хүн ажлын байранд зуучлагдан орсон нь өмнөх оны мөн үеэс 17 хүнээр өссөн байна.   Ажлын байранд зуучлагдан ажилд орсон ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд 52.6 хувь нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, 10.5 хувь нь үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 7.9 хувь нь боловсролын салбар, 5.3 хувь нь уул уурхайн олборлох үйлдвэрийн салбар,5.3 хувь нь мэдээлэл холбоо, 5.3 хувь нь  урлаг үзвэр тоглоом наадам, 13.1 хувь нь  бусад салбарт ногдож байна. 

    

 YI. Нийгмийн даатгал

 

Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2016 оны эхний 2 сарын байдлаар 4608,3 сая төгрөг, зарлага 3805,9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 1065,0 сая төгрөг буюу 30,1 хувь, зарлага 501,3 сая төгрөг буюу 15,2  хувиар өслөө.

        Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд эхний 2 сарын байдлаар 6784 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 1666 хүн буюу 24,5 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3546 хүн буюу 52,3 хувь нь төсөвт байгууллагаас, 1572 хүн буюу 23,2 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн байгаа нь өмнөх оноос өссөн байна.

        Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ эхний 2 сарын байдлаар  3315,0  сая төг болж, үүний 81,5 хувийг өндөр настны, 12,7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3,0 хувийг тэжээгчээ алдсаны, 2,8 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна. 

Эхний 2 сард тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 6304 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын 80,0 хувь буюу 5044 хүн өндөр насны, 14,7 хувь буюу 925 хүн тахир дутуугийн, 3,6 хувь  буюу   229 хүн тэжээгчээ алдсаны, 1.7 хувь буюу 106 хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна.

Мөн эхний 2 сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 297 ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 14 ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагчид 21 хүн байна.

Эхний 2 сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн тоо 11834  байгаагийн 87,0 хувь буюу 10302 төр хариуцах иргэд, 7,3 хувь буюу 858 малчид, 5,7 хувь буюу 674 оюутан суралцагсад, аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн байна.

 2016 оны эхний 2 сарын байдлаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 1496,6 сая төгрөг болж төлөвлөгөөгөө 15,1 хувиар буюу 196,6 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө Баянжаргалан, Хулд, Адаацаг  сумд 1,3-10,2 хувиар буюу  0,5-3,6 сая төгрөгөөр тасалсан ба бусад сумд бүгд давуулан биелүүлсэн байна.

 

YII. Эрүүл мэнд

 

Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд эхний 2 сарын байдлаар 165 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 22 төрөлтөөр өссөн ба нийт төрсөн эхчүүдийн 82,4 хувь нь  аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт эхний 2 сарын байдлаар эхийн эндэгдэл гараагүй.

2016 оны эхний 2 сарын байдлаар нялхсын эндэгдэл 1 тохиолдол бүртгэгдсэн нь Өлзийт мандал эмнэлэгт өвчний улмаас 1 хүүхэд эндсэн байна. Мөн 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 бүртгэгдсэн Дэлгэрхангай суманд өвчний улмаас 1 хүүхэд эндсэн байна.

Эрүүл мэндийн газрын мэдээгээр эхний 2 сарын байдлаар нас баралтын 52 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 9 тохиолдлоор нэмэгджээ. Нас барсан хүний 15,4 хувь буюу 8 хүн эмнэлэгт нас барсан байна.  Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт хамгийн өндөр 32,7 хувийг эзэлж байна. Мөн осол гэмтлийн шалтгаант нас баралтын тохиолдол 4 гарч, нийт нас баралтын 7,7 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бүтцээр нь авч үзвэл амиа хорлосон 1, зам тээврээр 1, бусдад хорлогдсон 1,  бусад шалтгаантай 1 хүн осолдсон байна.

2016 оны эхний 2 сарын байдлаар стационарит шинээр 1964 эмчлүүлэгч хэвтэж 1801 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 12292 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,1 байна.

Эхний 2 сарын байдлаар 25465 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 25,4%, амбулаторийн үзлэг 49,1 %, идэвхитэй хяналт 16,6 %, гэрийн үзлэг 8,9 %- ийг эзэлж байна. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 36,0 хувь нь эрэгтэй, 64,0 хувь нь эмэгтэй хүн байна.

2016 оны эхний 2 сарын байдлаар хорт хавдрын 5 өвчлөлийн тохиолдол шинээр бүртгэгдэж, хорт хавдрын хяналтанд байгаа хүмүүсээс 17 хүн нас барсан байна.

Аймгийн хэмжээнд энэ оны эхний 2 сарын байдлаар халдварт өвчний  96 тохиолдол бүртгэгдээд байгаа нь урьд оны мөн үеэс 43 тохиолдлоор нэмэгдэж, 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 21,5 болж өмнөх оны мөн үеэс өссөн байна.

Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчний тохиолдол буурсан боловч, салхинцэцэг, улаан бурхан, гар хөл, амны өвчний тохиолдлууд нэмэгджээ. Халдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл бэлгийн замын халдвар 20,9 хувь, вируст гепатит 1,0 хувь, амьсгалын замын халдвар 74,0 хувь, гар хөл, амны өвчлөл 3,1 хувь, бусад өвчлөл 1,0 хувийг тус тус эзэлж байна.

 

VIII. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ,

үнийн   индекс

 

 Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж  буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхийнхийг биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Тус аймагт 2016 оны 2-р сарын байдлаар  хэрэглээний үнийн индекс 2015 оны 2 сартай харьцуулахад харьцуулахад 4,6  хувиар өсчээ.

            Хэрэглээний үнийн индекс 4,6  хувиар өсөхөд хувцас бөс бараа гутлын бүлэг  9,4  хувь, орон сууц, ус , цахилгаан, түлшний бүлэг 21.6 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 6,0 хувь, боловсролын бүлэг 32.5 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур, байрны үйлчилгээний бүлэг 15,0 хувь бусад бараа үйлчилгээ 2,3 хувиар тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Тухайн сарын үнийг  өмнөх сарын үнийн мэдээтэй харьцуулахад 0,7 хувиар өсч гол нэрийн барааны үнэ хэвийн   байна.

 

 

IX. Хөдөө аж ахуй

 

Аймгийн хэмжээнд энэ оны 3 сарын 1 ны байдлаар 20854 толгой мал хорогдоод байна. Үүний 69,4 хувь нь ямаа, 22,9 хувь нь хонь, 7,7 хувийг бод малын хорогдол эзэлж байна. Нийт хорогдсон том малын 12,8 хувь нь хээлтэгч мал байна.

 

X. Аж үйлдвэр

 

Description: 19.jpgАж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2016 оны 2 сарын байдлаар 968.8 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.5  хувиар  буурсан байна.

 

XI. Гэмт хэрэг

Цагдаагийн хэлтсийн 2016 оны эхний 2 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 30 болж өнгөрсөн оны мөн үе‎тэй харьцуулахад 44,4 хувиар буюу 24 хүнээр буурсан байна. Гэмт хэрэгт холбогдогсдын тоо өнгөрсөн оны мөн үет‎эй харьцуулахад 14,7 хувиар буурч 29 хүн холбогдоод байна. 2016 оны эхний 2 сарын  байдлаар хүчин, дээрэм, булаалт, танхай, ашиглал, малын хулгай, албан тушаал, гал түймэрийн гэмт хэрэг  гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс бусдын өмчийн хулгай 66,7 хувиар буурсан ба бусдын бие мах бодод учруулсан хэрэг мөн үеийн түвшинд харин бусад хэргүүд буурсан үзүүлэлттэй байна.

            Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 46,7 хувийг бусдын бие махбодьд гэмтэл учруулсан, 23,3 хувийг хулгайн, 13,3 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 6,7 хувийг залилан, 3,3 хувийг хүн амь, 3,3 хувийг золгүй учрал, 3,4 хувийг бусад хэрэг тус тус эзэлж байна.

Нийт г‎эмт хэргийн 33,3 хувийг согтуугаар үйлдсэн байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 10 хүн байхад  Дэлгэрцогт 19, Хулд 26, Сайнцагаан 21, хүн байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 56,1 сая төгрөг, түүний 55,3 хувь буюу 31,0 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна.

           

XII Байгаль орчин

 

Дундговь аймгийн нутгаар 2016 оны 3-р сард

цаг агаар  ямар байх тухай урьдчилсан төлөв

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

          Энэ сард агаарын дундаж температур нь нийт нутгаар 5-10 градус хүйтэн буюу нийт  нутгаар дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Нэг  болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.                       Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр харьцангуй дулаарч ихэнх нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

                      Энэ сард нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эцэс, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нь зарим газраар  хур тунадас орох төлөвтэй.

 

ХӨДӨӨ АЖ АЖУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН    НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

            2 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас цасны дундаж зузаанаар Луус, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Хулд сумдаар 6-11 см буюу 0,03-0,32 гр/см3  нягттай. Бусад нутгаар 0-4 см буюу тарлан цастай байна.

            Цаашид 3 дугаар сард үе үе цасан болон шороон шуурга шуурч мал төллүүлэх, малын бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж болзошгүйг онцгой анхаарна уу.

 

2016 ОНЫ 4-Р САРЫН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

            Энэ сарын агаарын дундаж температур нийт нутгаар 1-6 градус дулаан буюу нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Энэ сард нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

 


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.05.20-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1560
Хонины мах,               кг 9500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

8500

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 3000

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

42000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

40000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1580
Дизелийн түлш,          литр 2240
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ