Аймгийн нийгэм, эдийн засгийн 2015 оны 12 сарын танилцуулга

Нийтэлсэн: 2016 он 01 сар 13. 11 цаг 57 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2015 оны жилийн эцсийн байдлаар)

I.Төсвийн орлого

 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2015 оны жилийн эцсийн байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 114,7 хувьтай буюу 4756,5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 134,2 хувьтай буюу 2527,3 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 7283,8 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 120,8 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 36647,6 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 98 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 7549,5 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 20563,9 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс 3777,7 саятөг нийт 31891,1 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Өндөршил, Говь-Угтаал, Өлзийт, Дэлгэрхангай, Сайхан-овоо Эрдэнэдалай сумд 1,5-55,6 хувиар буюу 1605,7-127407,2 мянган төгрөгөөр төлөвлөгөөгөө тасласан бол бусад бүх сумд төлөвлөгөөгөө 1,7-245,7 хувиар давуулан биелүүлсэн байна.

II.Төсвийн зарлага

2015 оны жилийн эцсийн байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 39752,1 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,4 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 18309,5 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 9,3 хувиар өсөж нийт зардлын 46,1 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 8,8 хувиар өсч 1988,5 сая төгрөг болсон байна

татаж авах


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.05.20-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1560
Хонины мах,               кг 9500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

8500

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 3000

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

42000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

40000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1580
Дизелийн түлш,          литр 2240
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ