Аймгийн нийгэм, эдийн засгийн 11 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 12 сар 11. 12 цаг 11 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2015 оны 11 сарын байдлаар)

I.Төсвийн орлого

 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2015 оны 11-р сарын    байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 118.3 хувьтай буюу 4073.1 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 141.8 хувьтай буюу 2376.8 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 6449.8 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 126 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 32765.1 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 97.1 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 6931.2 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 18641.8 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс 3119 саятөг нийт 28692 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Баянжаргалан, Өндөршил, Говь-Угтаал, Өлзийт, Дэлгэрхангай, Сайхан-овоо сумд 5,1-41,8 хувиар буюу 4069,8-96906,4 мянган төгрөгөөр төлөвлөгөөгөө тасласан бол бусад бүх сумд төлөвлөгөөгөө 0,1-293,4 хувиар давуулан биелүүлсэн байна.

II.Төсвийн зарлага

2015 оны эхний 11 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 35020.5 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 17117,9 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 15,2 хувиар өсөж нийт зардлын 48,9 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 29,3 хувиар өсч 1881,8 сая төгрөг болсон байна. Мөн байр ашиглалттай холбоотой бусад зардал өмнөх оноос 26,8 хувиар өсч 2113,4 сая төгрөг,бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр 496,3 сая болж өмнөх оноос 4,5 хувиар,бусад урсгал шилжүүлэг 4816,6 болж өмнөх оноос 6,4 хувиар тус тус өссөн бол,  бусад  бүх зардал 7,5-46,2 хувиар буурсан байна. Өмнөх онтой харьцуулахад хамгийн их буурсан зардал эд хогшил урсгал засварын зардал 46,2 хувиар буурсан  бол хөрөнгийн зардал 25,8 хувиар буурсан харагдаж байна.

III.Банк

Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 12,3 хувиар өсч 77164,7 сая төгрөг болов. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 440,8 сая төгрөг болж өссөн бол  чанаргүй зээл 327,4 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж өмнөх оны мөн үеэс 3 дахин өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 0.99 хувийг хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж  өмнөх оны мөн үеэс 10,2  хувиар өсч 25825,6  сая төгрөг болов.

IV.Бүртгэлтэй ажилгүй иргэн

Description: 4.jpg2015 оны 11 сарын  байдлаар аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил  идэвхитэй хайж байгаа  811 хүн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 252 хүнээр өссөн байна. Нийт ажилгүйчүүдийн 52 хувь буюу 422 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 274 ажилгүйчүүд ногдож байхад  Гурвансайхан /416/,Баянжаргалан /349/, Адаацаг /186/, Өндөршил /249/ байгаа нь аймгийн дундажаас  дээгүүр байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.1 хувь нь магистер, 18.6 хувь нь дипломын болон баклаврын дээд, 4.9 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 11.2 хувь нь техникийн болон мэргэжлийн, 32.3 хувь нь бүрэн дунд, 20.2 хувь нь суурь, 9.2 хувь нь бага, 3.3 хувь нь боловсролгүй иргэд байна.

V.Ажлын байрны зуучлал

 Хөдөлмөрийн хэлтсийн  2015 оны эхний 11 сарын мэдээгээр  энэ онд нийт 422  хүн ажлын байранд зуучлагдан орсон нь өнгөрсөн оны мөн үеэс 361 хүнээр буурсан байна. Ажлын байранд зуучлагдан ажилд орсон ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд 32 хувь нь боловсруулах аж үйлдвэрийн салбар, 31.5 хувь нь ХАА ан агнуур ойн аж ахуй, 7.1 хувь нь боловсрол, 5.7 хувь нь хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа, 23.7 хувь нь  бусад салбарт ногдож байна. 

VI.Нийгмийн даатгал

Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны эхний 11 сарын байдлаар 21953,9 сая төгрөг, зарлага 21113,7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 3026,2 сая төгрөг буюу 16,0 хувь, зарлага 2019,1 сая төгрөг буюу 10.6 хувиар өслөө.

      Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд эхний 11 сард 9950 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 2222 хүн буюу 22,3 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 4026 хүн буюу 40,5 хувь нь төсөвт байгууллагаас, 3702 хүн буюу  37,2 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзэхэд бүгд буурсан байна.

        Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ эхний 11 сарын байдлаар  17904,2  сая төгрөг болж, үүний 80,6 хувийг өндөр настны, 13,7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 2,9 хувийг тэжээгчээ алдсаны, 2,8 хувийг цэргийн тэтгэвэр  эзэлж байна.

Энэ 12 сарын 1 ны байдлаар тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 6302 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын  79.5 хувь буюу 5008 хүн өндөр насны, 15.3 хувь буюу 962 хүн тахир дутуугийн, 3,6 хувь буюу 226 хүн тэжээгчээ алдсаны, 1.7 хувь буюу 106 хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна.

Эхний 11 сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 1890, ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 22, ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагчид 1748 хүн байна. Мөн Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан даатгуулагчийн тоо 35207 байгаагийн 76,7 хувь буюу 27010 төр хариуцах иргэд, 13,0 хувь буюу 4587 малчид, 10,3 хувь буюу 3610 оюутан суралцагсад, аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн байна.

 2015 оны эхний 11 сарын байдлаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 7882,0 сая төгрөг болж төлөвлөгөө нь 7,7 хувиар буюу 653,4 сая төгрөгөөр тасарсан үзүүлэлттэй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө Гурвансайхан сумаас бусад сумд 5,1-20,1 хувиар буюу  7,5-324,3 сая төгрөгөөр тасалсан байна.

   VII.Эрүүл мэнд

Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар 910 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 10 төрөлтөөр нэмэгдсэн ба нийт 915 хүүхэд амьд төрсөн байна. Нийт төрсөн эхчүүдийн 83.0 хувь нь  аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна.  Эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдэл гараагүй.

2015 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдэлийн 6 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10 тохиолдлоор буурч, 1000 амьд төрөлтөд 6,6 ногдож байна. Харин  1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд буюу Хулд суманд 1 хүүхэд өвчнөөр, Луус, Говь-Угтаал суманд тус бүр нэг нэг хүүхэд ослын улмаас эндсэн байна.

Эрүүл мэндийн газрын мэдээгээр нас баралтын 237 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оноос 23 тохиолдлоор нэмэгджээ. Нас барсан хүний  16.0 хувь буюу 38 хүн эмнэлэгт нас барсан байна.  Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт хамгийн өндөр 26,6 хувийг эзэлж байна. Мөн осол гэмтлийн шалтгаант нас баралтын тохиолдол 41 гарч, нийт нас баралтын 17,3 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бүтцээр нь авч үзвэл амиа хорлосон 10, бусдад хорлогдсон 1, зам тээврийн осол 15 бусад осол 15 байна.

2015 оны эхний 11 сарын байдлаар стационарит шинээр 9095 эмчлүүлэгч хэвтэж 9105 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 64578 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,1 байна.

Энэ оны эхний 11 сарын байдлаар 155811 үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 34,5%, амбулаторийн үзлэг 42,8 %, идэвхитэй хяналт 15,2 %, гэрийн үзлэг 7,5 %- ийг эзэлж байна. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 38.9 хувь нь эрэгтэй, 61,1 хувь нь эмэгтэй хүн байна.

2015 оны эхний 11 сарын байдлаар хорт хавдрын 87 өвчлөлийн тохиолдол шинээр бүртгэгдэж, хорт хавдрын хяналтанд байгаа хүмүүсээс 63 хүн нас барсан байна.

Аймгийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар халдварт өвчний  487 тохиолдол бүртгэгдээд байгаа нь урьд оны  мөн үеэс 172 тохиолдлоор нэмэгдэж,  10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 109,9 болж өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн байна.Халдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл вируст гепатит 1,4 хувь, бэлгийн замын халдвар 30,8 хувь, Амьсгалын замын халдвар 53,0 хувь, сүрьеэ 3,1 хувь, гар хөл, амны өвчин 6,0 хувь, гэдэсний халдварт өвчин 4,7 хувь, бусад өвчлөл 1,0 хувийг тус тус эзэлж байна.

Эндээс харахад амьсгалын замын халдварт өвчин дийлэнх хувийг эзэлж байна. Салхин цэцэг, сүрьеэ, ёлом, гахай хавдар, цусан суулга, гонококкт халдвар зэрэг халдварт өвчний тохиолдол буурсан боловч, Дэлгэрцогт, Говь-Угтаал, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт, Хулд, Луус, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан сумдад улаан бурхан өвчний 234 тохиолдол, Сайнцагаан суманд улаанууд өвчний 1 тохиолдол, улаан эсэргэнэ өвчний 2 тохиолдол, Дэлгэрцогт, Өлзийт, Сайнцагаан суманд гар хөл амны өвчний 29 тохиолдол, Гурвансайхан суманд бруцеллёз өвчний 1 тохиолдол, Дэлгэрцогт суманд цусан суулга өвчний 1 тохиолдол, Луус суманд гахай хавдар өвчний 1 тохиолдол, Сайнцагаан суманд бактерийн гаралтай хоолны хордлогын 22 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.

VIII. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ,

           үнийн   индекс

 Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж  буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхийнхийг биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Тус аймагт 2015 оны 11-р сарын байдлаар  хэрэглээний үнийн индекс 2014 оны 11 сартай харьцуулахад харьцуулахад 4,5  хувиар өсчээ.

 Хэрэглээний үнийн индекс 4,5  хувь хувцас бөс бараа гутлын бүлэг  8,7  хувь, орон сууц, ус , цахилгаан, түлшний бүлэг 11,7 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 7,9 хувь, боловсролын бүлэг 32.5 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур, байрны үйлчилгээний бүлэг 16,3 хувь бусад бараа үйлчилгээ 4,5 хувиар тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Тухайн сарыг өмнөх сарын үнийн мэдээтэй харьцуулахад 0,2 хувиар буурч хэвийн   байна. 2015 оны 11 сарын   байдлаар Сайнцагаан сумын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бензин , дизель түлш болон ноолуурын үнийг орууллаа

ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ 11сард, 7 хоногоор

                

 

 

 

 

 

 

 

 

Áàðààíû íýð, òºðºë

XI/04

XI/11

XI/18

XI/25

1

 Ãóðèë, I  çýðýã, êã

1250

1250

1280

1280

2

Õîíèíû ìàõ, êã

4000

4000

3500

4000

3

¯õðèéí ìàõ, êã

0

0

0

0

4

ßìààíû ÿñòàé ìàõ

3500

3500

3000

3000

5

Ýëñýí ÷èõýð, êã

1600

1600

1600

1600

6

Öàãààí áóäàà, êã

2200

2200

2200

2200

7

Øèíãýí ñ¿¿, ë

2500

2500

2500

2500

8

Íîîëóóðûí ¿íý 1êã:

                -   Öàãààí

53000

53000

53000

53000

 

                - Áîð

53000

53000

53000

53000

 

                -Õîëèìîã

53000

53000

53000

53000

9

Áåíçèí, À-80, 1 ëèòð

1550

1550

1550

1550

 

 

 

IX. Гэмт хэрэг

Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2015 оны 11 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 236 болж өнгөрсөн оны мөн үе‎эс 2.9 хувиар буурсан байна. Гэмт хэрэгт холбогдогсдын тоо өнгөрсөн оны мөн үет‎эй харьцуулахад 1.4 хувиар буурч 208 хүн холбогдоод байна. 2015 оны 11 сарын  байдлаар ашиглал, дээрэм, албан тушаал, гал түймрийн  хэрэг  гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.6 хувиар, залилангийн хэрэг 40.0 хувиар  өссөн нь хамгийн өндөр өсөлттэй байна.

Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 3.8 хувийг танхайн хэрэг, 1.2 хувийг золгүй учрал, 27.5 хувийг бусдын бие махбодьд гэмтэл учруулсан, 38.9 хувийг хулгайн, 14.4 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 2.9 хувийг залилан, 9.3 хувийг бусад хэрэг тус тус эзэлж байна. Нийт г‎эмт хэргийн 27.1 хувийг согтуугаар үйлдсэн байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 81 хүн байхад Дэлгэрцогт 177, Говь-Угтаал 115, Цагаандэлгэр 118, Гурвансайхан 94, Сайнцагаан 120 хүн байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 700.7 сая төгрөг, түүний 67.6 хувь буюу 473.8 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна.

X. Аж үйлдвэр.

Description: 19.jpg Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2015 оны 11 сарын байдлаар 5639.2 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.2  хувиар  өссөн байна.

         XI. Байгаль орчин

Дундговь аймгийн нутгаар 2015 оны 11 р сард

цаг агаар  ямар байх тухай урьдчилсан төлөв

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ

Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 12-17 градус хүйтэн байх ба олон жилийн дунджийн орчим байх тєлєвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шєнєдєє 16-21 градус, єдєртєє 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шєнєдєє 11-16 градус, єдєртєє 0-5 градус хүйтэн байна. Харин сарын эх болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч чангарч нутгийн баруун хойд хэсгээр шєнєдєє 28-33 градус, єдєртєє 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шєнєдєє 22-27 градус, єдєртєє 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд нийт нутгаар шєнєдєє 23-28 градус, єдєртєє 12-17 градус хїйтэн байна. Энэ сард нутгийн  зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох тєлєвтэй

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар,  гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орох тєлєвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд үе болон сүүлч,  хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18 м/с  хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах тєлєвтэй.

 

 


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.05.20-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1560
Хонины мах,               кг 9500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

8500

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 3000

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

42000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

40000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1580
Дизелийн түлш,          литр 2240
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ