Аймгийн нийгэм, эдийн засгийн 5 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 10. 17 цаг 24 минут

/uploads/users/12/files/tanilts2015-05%20sar.docАймгийн эдийн засаг, нийгмийн байдал

( 2015 оны эхний 5 сарын  байдлаар)

I.Төсвийн орлого

 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2015 оны эхний 5 сарын   байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 114.5 хувьтай буюу 1462.3 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 149.7 хувьтай буюу 854.9 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 2317.2 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 125.4 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 16430.9 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 98.0 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 3892.5 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 9749.1 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс 1326.9 сая төг нийт 14968,6 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Гурвансайхан, Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайнцагаан  сумд 5.1-310,9 хувиар давуулан биелүүлсэн байна. Харин бусад сумд 5,9-42,7 хувиар буюу 3165,3-41135,9 мянган төгрөгөөр төлөвлөгөөгөө тасалсан байна.

Дэлгэрэнгүй

 

 


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.11.13-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1230
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 1930
Цагаан будаа,             кг

2420

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 55000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ