Өрх, хүн амын 2014 оны танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2015 он 04 сар 30. 17 цаг 03 минут

/uploads/users/12/files/hunam-a5-2014(1).docДундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна. Аймаг байгуулагдсанаас хойш анх 1944 онд  хүн амын тооллого болж 27,6 мянган хүн тоологдож байсан бол үүнээс хойш 70 гаруй жилийн дотор манай аймгийн хүн ам 1944 оноос 60,1 хувиар өссөн байна. Энэ 70 гаруй жилийн хугацаанд хүн амын тоо 1991 он хүртэл өсч  56,2 мянган хүнтэй болж, энэ оноос хойш сүүлийн 10 гаруй жил дараалан буурч энэ 2014 оны байдлаар 44,2 мянган хүнтэй болсон байна.

  Энэ хугацаанд манай аймгийн хүн амын өсөлт, бууралтанд нөлөөлсөн гол хүчин зүйл нь зах зээлийн эдийн засгийн  харилцаанд шалжсэн үеэс гол төлөв хөдөөнөөс мэргэжил, боловсрол эзэмших, эрүүл мэнд, нийгэм соёлын үйлчилгээнд ойртох, хөдөлмөр эрхлэх зэрэг шалтгаанаар төв суурин газар руу шилжих, үүний зэрэгцээ төрөлт буурах хандлага  нэмэгдсэнтэй холбоотой байлаа.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.11.13-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1230
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 1930
Цагаан будаа,             кг

2420

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 55000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ