Товч түүх


ДУНДГОВЬ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ТОВЧ ТҮҮХ

    Дундговь аймагт Тоо бүртгэлийн товчоо анх 1960 оны 6 дугаар сарын 1- нд бие даан зохион байгуулагдаж, товчооны анхны даргаар Цэрэнцоогийн Лхүндэвдорж томилогдон ажиллаж байсан байна. Статистикийн товчоо нь дарга, тоо бүртгэгч 3, нийт 4 орон тоотойгоор байгуулагдаж байжээ. Тэр үед сум бүрт тоо бүртгэлийн улсын байцаагч нарыг томилон ажиллуулж байв. Тухайн үеийн тоо бүртгэлийн улсын байцаагч нар нь сумандаа мэдээ тоо бүртгэлийн ажлыг биечлэн хариуцаж, тоо бүртгэлийн товчоонд ирүүлдэг бүх мэдээг нэг бүрчлэн гаргадаг байв. Хожим сумдын тоо бүртгэлийн улсын байцаагч нарыг сумын төлөвлөгөө, тоо бүртгэл эрхэлсэн орлогч дарга болгож эрхлэх ажлын цар хүрээг өргөтгөн зохион байгуулжээ. Мэдээллийг шуурхай солилцох технологи болох интернетийн сүлжээнд 2000 оноос эхлэн холбогдон ажиллаж байна. Тоо бүртгэлийн товчоо, статистикийн хэлтэст тогтвортой үр бүтээлтэй ажиллаж байсан олон тэргүүний ажилтнууд байдгийн дотор Н.Адъяа, Жи.Гомбожав, Г.Баясгалан, Ж.Нармандах, Г.Аюурбуниа, Д.Тэрбиш, Д.Энхмаа нар нь 15-аас дээш жил ажиллаж, бүртгэл, тооцооны амаргүй ажилд амьдралынхаа багагүй хугацааг зориулсан юм. Л.Буянтогтох, М.Банзрагч, Х.Баасанжав, С.Санжаасүрэн, Н.Цэгмид, С.Манжир, Д.Намсрай, Н.Раднааготов, Д.Намжилсүрэн , Б.Цэдэв нар 12 оос дээш жил сумын орлогч даргаар ажиллаж байжээ. Статистикийн албаны ажил 1988-91 онуудад аймгийн төлөвлөгөө эдийн засгийн хороо, эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн харьяанд хамрагдаж байв. Монгол Улсын Статистикийн тухай хуулийг УИХ-аас 1994 онд анх удаа шинээр баталж гаргаснаар зах зээлийн харилцаанд нийцүүлэн статистикийн үйл ажиллааг боловсронгуй болгох, статистикийн мэдээллийн тогтолцоо, үзүүлэлтийн систем, мэдээлэл цуглуулах, боловсруулах, дамжуулах, тархаах үйл ажиллагааг зах зээлийн орнуудын стантартад нийцүүлэн шинэчлэх боломж бүрдэн амжилттай хэрэгжиж эхлэв. 1997 онд батлагдсан шинэчилсэн хуулиар статистикийн байгууллага нь аль нэг улс төрийн хүчний нөлөөлөлд автахгүй, бие даасан, хараат бус, мэргэжлийн хувьд тогтвортой байх хууль эрх зүйн үндэс улам баталгаажсан юм. 1998 оны 1 сарын 1 нээс эхлэн тус хэлтэс нь бие даасан тусдаа төсөв, харилцах данс, тамгатай болж, бие даасан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ,
Одоо тус хэлтэс дарга, салбарын мэдээлэл хариуцсан эдийн засагч-статистикч 5, бүгд 6 хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
    2004 онд статистикийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар статистикийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгон сайжруулах нөхцөл бүрдэж байна.

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2017.10.11 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 4500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

4000

Элсэн чихэр,                кг 2330
Цагаан будаа,             кг 2230
Шингэн сүү,                 л 2000
Ноолуурын үнэ            кг 70000
Бензин, А-80,              литр 1540
Бензин, А-92,              литр 1720
Дизелийн түлш,          литр 1750