Бюллетень, танилцуулга


Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал
( 2014 оны эхний 1 сарын байдлаар)
Төсвийн орлого
    Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2014 оны эхний 1 сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 111.7 хувьтай буюу 226.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 138.1 хувиар давж биелэн 235.3 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 462.2 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 153.1 хувьтай байна.
    Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 1215.1 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 102.0 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 988.3 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 1768.1 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээр 118.7 сая төгрөг, үүний гадна аймгаас авсан санхүүгийн дэмжлэг 1209.0 сая төгрөг, нийт 4084.1 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.
   Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Цагаандэлгэр, Өндөршил, Хулд, Өлзийт, Луус, Эрдэнэдалай, Сайнцагаан  сумд 0,2-275,2 хувиар давуулан биелүүлсэн байна. Харин Сайхан-овоо, Дэлгэрхангай, Адаацаг, Гурвансайхан  сумд 0,2-46,3 хувиар буюу 13,2-2087,6 мянган төгрөгөөр төлөвлөгөөгөө тасалсан байна.
Төсвийн зарлага
     Орон нутгийн төсвийн зарлага оны эхний 1 сарын байдлаар 2259,1 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 23,5 хувиар өсчээ. Зарлагын төрлөөр авч үзвэл цалин хөлсний зардал өмнөх оноос 1,9 хувиар өсч 1219,3 сая төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл 1169,5 сая төгрөг болж 2,3 хувиар өсчээ.
Банк
    Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 53,7 хувиар өсч 59871,1 сая төгрөг болов. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 37,9 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1,3 хувиар буурчээ. Чанаргүй зээл 73,2 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт зээлийн үлдэгдлийн 0,18 хувийг хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж  өмнөх оноос 22,9  хувиар өсч 22124,4  сая төгрөг болов.
Ажилгүйчүүд.
     2014 оны 01 сарын  байдлаар аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил  идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 599 хүн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 216 хүнээр буурсан байна. Нийт ажилгүйчүүдийн 58.3 хувь буюу 349 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 201 ажилгүйчүүд ногдож байхад Дэлгэрхангай /389/, Дэрэн /376/, Говь-угтаал /292/, Сайнцагаан /284/ байгаа нь аймгийн дундачаас  дээгүүр байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.4 хувь нь дипломын болон баклаврын дээд, 4.5 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 9.3 хувь нь техникийн болон мэргэжлийн, 31.2 хувь нь бүрэн дунд, 30.4 хувь нь суурь, 9.8 хувь нь бага, 2.3 хувь нь боловсролгүй иргэд байна.
Шинэ ажлын байр
    Хөдөлмөрийн хэлтсийн  2014 оны 01 сарын мэдээгээр 73 хүн ажлын шинэ байранд ажилд орсон байна. Ажлын шинэ байранд ажилд орсон ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд 54.8 хувь нь үйлчилгээний бусад үйл  ажиллагаа, 23.7 хувь нь боловсруулах аж үйлдвэр, 9.6 хувь нь  боловсролын салбарт,  12.3 хувь нь  бусад салбарт ногдож байна.       
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ, үнийн индекс
     Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж  буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхийнхийг биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Тус аймагт 2014 оны 1 сарын байдлаар  хэрэглээний үнийн индекс 2013 оны 1 сартай харьцуулахад 14.1 хувиар өсчээ.                  
    Хэрэглээний үнийн индекс 2014 оны 1 дүгээр сард 2013 оны 1 дүгээр сарынхаас 14.1  хувь өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны  бүлэг 15.2 хувь, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодисын бүлэг 24.2 хувь, хувцас бөс, бараа гутлын бүлэг  21.6 хувь, орон сууц, ус , цахилгаан, түлшний бүлэг 6.3 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 17.5 хувь, тээврийн бүлэг 2.5 хувь, амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 19.4 хувь, боловсролын бүлэг 13.9 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур, байрны үйлчилгээний бүлэг 21.9 хувиар тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
 
Нийгмийн даатгал
     Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого энэ 2014 оны 1 сарын байдлаар 1336,2 сая төгрөг, зарлага 1289,1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн байна.
        Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд энэ онд 2317 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 578 хүн буюу 24,9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 1427 хүн буюу 61,6 хувь нь төсөвт байгууллагаас, 312 хүн буюу 13,5 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэл төлөгчид 2,1 хувиар, төсөвт байгууллагын шимтгэл төлөгчид 2,0 дахин, сайн дурын шимтгэл төлөгчид 7,2 дахин нэмэгдсэн  байна.
      Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ энэ оны байдлаар  1195,3  сая төг болж, үүний 79,5 хувийг өндөр настны, 14,1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3.2 хувийг тэжээгчээ алдсаны, 3.1 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна.  
     Энэ 2014 оны 1 сарын байдлаар тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 5926 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын 78,8 хувь буюу 4588 хүн өндөр насны, 16,9 хувь буюу 1000 хүн тахир дутуугийн, 4.0 хувь  буюу   236 хүн тэжээгчээ алдсаны, 1.7 хувь буюу 102  хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна.

    Мөн энэ оны 1 сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 45  ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 31 Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагчид 10  хүн байна.
     Энэ 1 сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн тоо 7657  байгаагийн 94,1 хувь буюу 7200  төр хариуцах иргэд, 3,1 хувь буюу 240 малчид, 2,8 хувь буюу 217 оюутан суралцагсад, аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн байна.
     Энэ оны 1 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 22,7 хувиар тасарч 535,4 сая төгрөг болсон байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө бүх сумд тасалсан байна.

Эрүүл мэнд
    Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд энэ оны 1 сарын байдлаар төрөлт нэмэгдсэн ба нийт төрсөн эхчүүдийн 86,2 хувь нь  аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт энэ оны байдлаар эхийн эндэгдэл гараагүй.
    Нялхсын эндэгдлийн тохиолдол 1 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс буурсан ба  1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл 11,6 ногдож байна. Харин 1-5 хүртэлх насны  хүүхдийн эндэгдэл 1 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгаа бөгөөд,  Өндөршил  суманд  1 хүүхэд өвчний улмаас энджээ.
     Эрүүл мэндийн газрын мэдээгээр нас баралт өнгөрсөн оноос буурчээ. Нас барсан хүний 38,5 хувь буюу 5 хүн эмнэлэгт нас барсан байна.  Осол гэмтлийн шалтгаант нас баралтын тохиолдол 3 гарч, нийт нас баралтын 23,1 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бүтцээр нь авч үзвэл бусдад хорлогдсон 1, зам тээврийн осол 1, бусад осол 1 байна.
     2014 оны 1 сарын байдлаар стационарит шинээр 1031 эмчлүүлэгч хэвтэж 1010 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 7950 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,9 байна.
Энэ 1 сарын байдлаар 13505 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 23,5%, амбулаторийн үзлэг 58,2 %, идэвхитэй хяналт 14,0 %, гэрийн үзлэг 4,3 %- ийг эзэлж байна.
2014 оны 1 сарын байдлаар хорт хавдрын 14 өвчлөлийн тохиолдол шинээр бүртгэгдэж, хорт хавдрын хяналтанд байгаа хүмүүсээс 2 хүн нас барсан байна.
      Аймгийн хэмжээнд энэ оны 1 сарын байдлаар халдварт өвчний  60 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 13,5 болж өмнөх оны мөн үеэс өссөн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт халдварт өвчин 29 тохиолдлоор өсч, салхинцэцэг, гахайн хавдарын өвчлөл нэмэгдэж, Сайнцагаан суманд ёлом өвчний 1 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Халдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл Бэлгийн замын халдвар 33,3 хувь, Амьсгалын замын халдвар 65,0 хувь, бусад өвчлөл 1,7 хувийг тус тус эзэлж байна.        
Аж үйлдвэр
     Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 2014 оны 1 сарын байдлаар 457.8 сая төгрөг  байна. Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрлөөр авч үзвэл дулааны эрчим хүч, сүү тараг, түгээсэн цэвэр ус үйлдвэрлэлүүд өмнөх оны мөн үеэс өсөж харин бусад төрлүүд буурсан байна.

Сахилга дэг журам
     Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2014 оны 1 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 21 болж өнгөрсөн оны мөн үе‎тэй харьцуулахад буурсан байна. Гэмт хэрэгт холбогдогсдын тоо өнгөрсөн оны мөн үет‎эй харьцуулахад 11.8 хувиар өсч 19 хүн холбогдоод байна. 2014 оны 1 сарын  байдлаар хүн амь, дээрэм, булаалт, ашиглал, албан тушаал, гал түймрийн гэмт хэрэг  гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс бусдын өмчийн хулгай 1 дахин өсчээ.
     Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 33.3 хувийг бусдын бие махбодьд гэмтэл учруулсан, 38.0 хувийг хулгайн, 4.7 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 9.5 хувийг хүчин, 9.5 хувийг танхайрах хэрэг тус тус эзэлж байна. Нийт г‎эмт хэргийн 38.0 хувийг согтуугаар үйлдсэн байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 7 хүн байхад Говь-Угтаал 10, Цагаандэлгэр 15, Гурвансайхан 14, Сайнцагаан 14, Адаацаг 10 хүн байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 35.9 сая төгрөг, түүний 57.7 хувь буюу 20.7 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна.

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2017.10.11 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 4500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

4000

Элсэн чихэр,                кг 2330
Цагаан будаа,             кг 2230
Шингэн сүү,                 л 2000
Ноолуурын үнэ            кг 70000
Бензин, А-80,              литр 1540
Бензин, А-92,              литр 1720
Дизелийн түлш,          литр 1750