Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны 11 сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 12 сар 11. 12 цаг 32 минут
I.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2017 оны 11-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 96.3 хувьтай буюу 5974.3 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 62.9 хувьтай буюу 2146.1 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 8020.4 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 84.5 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 35017.9 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 100.3 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 5443.2 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 21753.7 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1846.8 нийт 29043.6 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна. Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэрэн, Цагаандэлгэр, Өндөршил, Өлзийт, Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Сайнцагаан, Адаацаг сумд 4.3-47.1 хувиар буюу 6.8-48.8 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад сумд төлөвлөгөөгөө 0,8-28 хувиар тасалдуулсан байна.
Дэлгэрэнгүй

Цагдаагийн газартай хамтран ажиллана

Нийтэлсэн: 2017 он 11 сар 30. 11 цаг 25 минут
Дундговь аймгийн Цагдаагийн газрын хамтарч ажиллах хүсэлтийн дагуу мэдээ мэдээллээ нэгтгэн уялдуулах, мэдээллийн чанарыг сайжруулах, гэмт хэргийг бууруулах зорилгоор 2017 оны 29-ний өдөр хэлтсийн дарга Б.Энхтуяа, ахлах мэргэжилтэн Т.Бямбасүрэн нар аймгийн Цагдаагийн газар дээр ажиллаж тус хэлтсийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ үеэр Цагдаагийн газрын захиргааны статистик мэдээг хэрхэн олонд хүртээмжтэй хүргэх, 2017 онд хамтарч гэмт хэрэг нийгмийн байдлын танилцуулга гаргаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Дэлгэрэнгүй

Сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт мэдээлэл өглөө

Нийтэлсэн: 2017 он 11 сар 30. 11 цаг 20 минут
Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн зүгээс Сумдын Засаг дарга нар болон Тамгын газрын дарга нарт Статистикийн хэлтсийн цаг үеийн мэдээлэл, мал тооллого, Биеийн тамир, спортын улсын тооллогын талаар сургалт хийж мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СТАТИСТИК" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 20. 11 цаг 48 минут
“Тогтвортой хөгжил-статистик” үндэсний чуулган 2017 оны 11 сарын 13-14-ны хооронд Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Энэхүү анхдугаар үндэсний чуулганыг Үндэсний статистикийн хороо, УИХ, Дэлхийн банк хамтран зохион байгуулсан юм. Тус чуулганы үеэр манай төлөөлөгчидөөс Цагаандэлгэр сумын 4-р багийн засаг дарга Д.Мягмардорж Бүртгэл статистикийн тэргүүний ажилтнаар, эрүүл мэндийн улсын байцаагч О.Энхцэцэг, Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Н.Түвшинжаргал, С.Доржханд нар ҮСХ-ны Хүндэт жуухаар тус тус шагнууллаа.
Дэлгэрэнгүй

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 10. 16 цаг 21 минут
Монгол Улсад Статистикийн байгууллага үүсч, хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан 11-р сарын 10-ны өдөр Аймгийн төв номын сантай хамтран “СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ”-н буланг байгуулж нээлтэй хийлээ. Номын сангаар үйлчлүүлж байгаа иргэд статистикийн холбогдолтой 120 гаруй ном, сэтгүүл, хэлтсийн танилцуулгаас мэдээлэл авах боломжтой боллоо. Мөн мэдээллийн нэгдсэн www.1212.mn , хэлтсийн вэб сайт www.dundgovi.nso.mn ашиглах боломжтой цахим буланг байрлуулж хэрхэн ашиглах талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны 10 сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 10. 15 цаг 31 минут
Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2017 оны 10-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 81.8 хувьтай буюу 5300.3 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 60.3 хувьтай буюу 2058.2 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 7538.5 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 74.4 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

Төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөг боллоо

Нийтэлсэн: 2017 он 11 сар 08. 12 цаг 41 минут
Aймгийн ЗДТГ-аас 2017 оны 11-р сарын 2,3-нд Хулд, Луус суманд Төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөгийг нийт төрийн үйлчилгээний байгууллагуудыг оролцуулан зохион байгууллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөгийн бүрэлдэхүүнд хэлтсийн дарга Б.Энхтуяа, ахлах мэргэжилтэн Т.Бямбасүрэн нар оролцож Статистикийн мэдээ мэдээллийг иргэдэд сурталчлан, түгээж ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Сурагчдад "Статистикийн боловсрол" сэдэвт хичээл заалаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 17 цаг 00 минут
Дундговь аймгийн статистикийн хэлтсээс жил бүр “СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ” сэдэвт хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говийн Ирээдүй Цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагчдад "Статистикийн боловсрол" сэдэвт хичээл заалаа.
Дэлгэрэнгүй

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2017.12.06 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1180
Хонины мах,               кг 4200
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

3500

Элсэн чихэр,                кг 2066
Цагаан будаа,             кг 2230
Шингэн сүү,                 л 2000
Ноолуурын үнэ            кг 65000
Бензин, А-80,              литр 1540
Бензин, А-92,              литр 1720
Дизелийн түлш,          литр 1750