Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал (2018 оны 9 сарын байдлаар)

Нийтэлсэн: 2018 он 10 сар 10. 08 цаг 06 минут
I.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 9-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 93.2 хувьтай буюу 5377.9 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 84.3 хувьтай буюу 1145.0 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 6522.9 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 91.5 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 30244.5 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 98.7 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 5395.6 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 17890.2 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1580.8 сая төгрөг нийт 24866.6 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна. Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Луус, Дэлгэрхангай, Сайнцагаан, Адаацаг сумд 4.4-51.3 хувиар буюу 8.9-165.9 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад сумд төлөвлөгөөгөө 2.6-64.4 хувиар тасалдуулсан байна. II.Төсвийн зарлагa 2018 оны 9 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 26454.8 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 13670.5 сая төгрөг болж нийт зардлын 51.7 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 12.8 хувиар өсч 1629.2 сая төгрөг болсон байна.
Дэлгэрэнгүй

15 сумын 66 багийн Засаг дарга нарт Засгийн газраас олгосон нөүтбүүк гардууллаа

Нийтэлсэн: 2018 он 10 сар 08. 06 цаг 34 минут
Тогтвортой мал аж ахуй - 2018 Mалчдын зөвөлгөөнд Аймгийн ИТХ, ЗДТГ, хэлтэс агентлаг, сум, багийн удирдлагууд болон бүх сумдын малчдын төлөөлөл оролцож байна. Аймгийн удирдлагуудтай хамтран 15 сумын 66 багийн Засаг дарга нарт Засгийн газраас олгосон нөүтбүүк-ийг гардуулав. Мөн 2020 оны Хүн ам орон сууцны улсын тооллого, Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны бэлтгэл ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулсан "Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт, шинэчлэлт -2018" сарын аяны ажлыг дүгнэн идэвхи санаачлагатай ажиллаж бусдыгаа манлайлан 1-р байр эзэлсэн Дэлгэрхангай сумын Статистик хариуцсан мэргэжилтэн Я.Бямбатогтох, Багийн засаг дарга нараас 1-р байр эзэлсэн Эрдэнэдалай сумын 7-р багийн Засаг дарга Ж.Өлзийжаргал, 2-р байр эзэлсэн Сайнцагаан сумын 7-р багин Засаг дарга Г.Буянбат, 3-р байр эзэлсэн Өлзийт сумын 6-р багийн засаг дарга Ө.Буд-Очир, Говь-Угтаал сумын 1-р багийн засаг дарга Э.Дашням нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Дэлгэрэнгүй

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Нийтэлсэн: 2018 он 10 сар 05. 02 цаг 01 минут
Дэлхийн багш нарын 24 жил, Монголын багш нарын 52 жилийн ойн мэндийг Эрдэмтэн багш нартаа Статистикийн хэлтсийн хамт олноос хүргэж байна. Та бүхнийхээ оюуны их үйлсэд тань өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье!
Дэлгэрэнгүй

“АХМАДЫН БАЯР-2018”

Нийтэлсэн: 2018 он 10 сар 05. 01 цаг 59 минут
Статистикийн хэлтсийн хамт олон бид 2018 оны10-р сарын 03-ны өдөр Ахмадын баярыг тохиолдуулан Ахмадуудаа хүлээн авч Хэлтсийн үйл ажиллагааг товч танилцуулж, Хүн ам өрхийн мэдээллийн сангийн сонирхолтой статистик булангаас Батламж хэвлэн гардуулж, оройн зоог, гарын бэлэг өгч баярлуулахын зэрэгцээ тэднийхээ алт шиг сургаалийг сонсон амттай яриа өрнүүлж хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр хэлтсийн ажилчдын эцэг, эхэд “Та Монгол улсын хэд дэх иргэн болж төрсөн, таньтай ижил нэртэй хүн хэд байдаг, ижил насны хөдөлмөр эрхэлдэг болон ижил боловсролтой хэдэн иргэн байдаг” талаарх мэдээллийг багтаасан Батламжийг Хүн ам өрхийн мэдээллийн сангаас хэвлэн өгч хадгалууллаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал (2018 оны 8 сарын байдлаар)

Нийтэлсэн: 2018 он 09 сар 19. 05 цаг 57 минут
Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 8-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 88.9 хувьтай буюу 4619.0 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 81.4 хувьтай буюу 1041.5 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 5660.5 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 87.4 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 26702.3 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел элт 97.9 хувьтай байна. рон нутгийн төсөвт улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 4932.2 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 15704.9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1446.2 сая төгрөг нийт 22083.3 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.
Дэлгэрэнгүй

ӨРХӨД СУУРИЛСАН СУДАЛГААНЫ ТАЙЛАН 2018 оны хагас жил

Нийтэлсэн: 2018 он 08 сар 28. 02 цаг 54 минут
-ӨСНЭЗС-ны явцад үндсэн өрх-290, нөөц өрх-22 хамрагдлаа. АХС-нд нийт 240 өрх сонгогдсоны 233 нь үндсэн өрх, 7 нь нөөц өрх судалгаанд хамрагдлаа. Судалгааны хяналтыг төлөвлөгөөний дагуу улирал бүр хийдэг ба Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Сайнцагаан сумдад нийт 42 өрхөд хийсэн бөгөөд эдгээр судалгаа нь үнэн бодитой, заавар чиглэлийн дагуу явагдаж байна.
Дэлгэрэнгүй

ХҮН АМ, ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БАЯЖИЛТ, ШИНЭЧЛЭЛТ-2018 АЯНЫГ ИДЭВХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 08 сар 24. 06 цаг 17 минут
Тус хэлтсээс ХҮН АМ, ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БАЯЖИЛТ, ШИНЭЧЛЭЛТ-2018 сарын аяныг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү аяныг идэвхжүүлэх, Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны өрхийн жагсаалт бэлдэх зорилгоор нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд сонгогдсон Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Өлзийт, Адаацаг сумдын багийн Засаг дарга нар Сайнцагаан сумын багийн Засаг дарга нар ниймгмийн ажилтнуудыг хамруулан 2018 оны 8 сарын 24-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар ХҮН АМ, ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БАЯЖИЛТ ШИНЭЧЛЭЛТ, судалгааны түүвэр хийх талаар хэлтсийн дарга Б.Энхтуяа, ахлах мэргэжилтэн Т.Бямбасүрэн, мэргэжилтэн С.Доржханд нар мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

“ХҮН АМ, ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БАЯЖИЛТ, ШИНЭЧЛЭЛТ-2018” САРЫН АЯНЫ УДИРДАМЖ

Нийтэлсэн: 2018 он 08 сар 23. 06 цаг 28 минут
Зорилго: 2018 оны 9-11 сард зохион байгуулагдах 5 жилд нэг удаа явагддаг нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа, 2020 оны Хүн ам орон сууцны тооллогын бэлтгэл ажлыг хангах зорилгоор ХАӨМС-д баяжилт, шинэчлэлт хийх, албан ёсны Статистик мэдээний чанарыг сайжруулах, багийн Засаг дарга нарын ажлын уялдаа холбоог бэхжүүлэхэд оршино.
Дэлгэрэнгүй

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.08.14-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 8000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

8000

Элсэн чихэр,                кг 1930
Цагаан будаа,             кг

2280

Шингэн сүү,                 л 2500
Ноолуурын үнэ            кг 80000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ