ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС МАЛ ТООЛЛОГЫН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2018 он 12 сар 26. 01 цаг 19 минут
Үндэсний Статистикийн Хорооноос мал тооллогын хяналтаар эдийн засаг статистикийн газрын ахлах шинжээч Ч.Мөнхтуул, шинчээч Д.Баасан, хэлтсийн Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Н.Түвшинжаргал нар Адаацаг, Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус сумдад ажиллаа. Тус хяналтаар сум бүрийн мал тооллогын зохион байгуулалт, А дансыг нэг бүрчлэн шалгаж заавар зөвлөгөө өгөх, сум бүр 5-8 өрхөөр хяналтын тооллого хийж ажиллаа.
Дэлгэрэнгүй

МАЛ ТООЛЛОГЫН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 26. 01 цаг 16 минут
Аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулсан ажлын хэсгүүд 15 суманд 5 хэсэгт 60 хүний бүрэлдэхүүнтэй Мал тооллогын хяналтаар ажиллаж, сум тус бүрт 5-10 өрхийг нэг бүрчлэн тоолж, сумдын мал тооллогын комиссын үйл ажиллагаатай танилцаж, А дансыг нэг бүрчлэн шалгаж заавал зөвлөмж өглөө.
Дэлгэрэнгүй

МАЛ ТООЛЛОГЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 17. 03 цаг 06 минут
Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал нартай хамтран 2018 оны мал тооллогыг сумдад хэрхэн зохион байгуулах талаар Сумдын Засаг дарга нарт зөвлөмж, мэдээлэл өглөө. Сумдын комиссын ажлыг чанаржуулах, зохион байгуулалтыг эргэж тайлагнах, малыг нүд үзэж тоолох, бүрэн хамруулах, А дансыг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх зааварчилгааг Багийн Засаг дарга нар, тооллогын комиссын гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэх талаар онцгойлон анхаарууллаа. Мөн Засгийн газрын 258-р тогтоолыг мал тооллогын үеэр сайтар дагаж мөрдөн хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Дэлгэрэнгүй

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2018 он 12 сар 17. 03 цаг 03 минут
Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөх курсын оюутнуудад Статистик мэдээллийн ач холбогдлыг сурталчлан таниулах, түүнийг ашиглах боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Статистикийн боловсрол сургалтыг 2018 оны 12 сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг хэлтсийн мэргэжилтэн Н.Түвшинжаргал, гэрээт ажилтан Б.Отгонсүрэн нар удирдан явууллаа. Сургалтын үеэр Статистик мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, 1212.mn апплекэйшнийг сурталчилж, оюутнуудын сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.
Дэлгэрэнгүй

2018 оны 11 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2018 он 12 сар 12. 08 цаг 38 минут
Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал (2018 оны 11 сарын байдлаар) I.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 11-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 99.4 хувьтай буюу 6967.6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 103.4 хувьтай буюу 1742.7 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 8710.3 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 100.1 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 37566.4 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 99.8 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 6516.3 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 22260.7 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1821.9 сая төгрөг нийт 30598.9 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна. Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөгДэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Луус, Дэлгэрхангай, Сайнцагаан, Адаацаг сумд 4.8-131.4хувиар буюу 3.5-543.9 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад сумд төлөвлөгөөгөө 6.9-64.4 хувиар тасалдуулсан байна.
Дэлгэрэнгүй

АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН НЯГТЛАНГУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 29. 08 цаг 07 минут
Тус хэлтэс Статистикийн анхдагч мэдээллийг бүрдүүлэгч аж ахуй нэгж байгууллагуудын нягтлан бодогч нарт зориулсан сургалтыг Санхүү төрийн сантай хамтран 2018 оны 11 сарын 29-нд Аймгийн засаг даргын тамгын газрын 1 давхарын зааланд хийлээ. Сургалтанд Статистикийн тухай хууль тогтоомж, статистик мэдээ тайлан гаргахад анхаарах зүйл, Статистикийн сонирхолтой мэдээллүүд болон Статистик мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn сайтын дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн 2018 оны 3-р улирлын инфографикыг тарааж сонирхсон асуултанд хариулт өглөө. Сургалтанд аж ахуй нэгжүүдийн нийт 30 гаруй нягтлан хамрагдсан юм.
Дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын ахмадуудад аймгийн нийгэм эдийн байдлаар мэдээлэл хийлээ.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 29. 01 цаг 38 минут
2018 оны 11 сарын 28-нд Сайнцагаан сумын ахмадын хороотой хамтран Сайнцагаан сумын ахмадуудын цуглаанд ахлах мэргэжилтэн Т.Бямбасүрэн, мэргэжилтэн С.Доржханд нар аймгийн нийгэм эдийн засгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл болон статистик мэдээллийн Өврийн дэвтрийг танилцууллаа. Мөн ахмадуудын сонирхсон асуултанд хариулж, Дундговь аймгийн ахмадууд сэдэвт инфографик болон 2018 оны 3-р улирлын инфографикыг тараалаа.
Дэлгэрэнгүй

ТӨРИЙН АЛБАН ХААГЧЫН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Нийтэлсэн: 2018 он 11 сар 17. 02 цаг 36 минут
Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ариунжаргал 2018 оны 11 сарын 16-нд Статистикийн салбарын ажилтнуудын хамт Үндэсний Статистикийн хороонд төрийн захирагааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Дэлгэрэнгүй

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.09.25-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 7000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 1900
Цагаан будаа,             кг

2350

Шингэн сүү,                 л 2000
Ноолуурын үнэ            кг  
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ