2017 оны Хүн ам өрхийн үзүүлэлтийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 30. 11 цаг 23 минут
Хүн амын тоо, түүний өсөлт 2017 оны жилийн эцсийн мэдээгээр аймгийн хүн амын тоо 46383 болж өмнөх оноос 868 хүнээр буюу 1,85 хувиар өссөн нь Монгол улсын хүн амын 15 хувийг эзэлж байна. Тус аймгийн хувьд 15 сумын 13 суманд хүн амын тоо 0,3-3,7 хувиар өсч, 2 суманд буурсан байна. Нийт хүн амын 49,8 хувь буюу 23078 нь эмэгтэй, 50,2 хувь буюу 23305 нь эрэгтэйчүүд байна. Аймгийн нийт хүн амын өсөлтийг өмнөх онтой харьцуулахад 2012-2013 онд 0,5 хувиар, 2013-2014 онд 0,4 хувиар буурч байсан бол 2015-2017 онуудад 1,3-1,9 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Үнийн судалгааны баг ажиллаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 20. 12 цаг 57 минут
Үндэсний Статистикийн хорооноос үнийн судалгааны хяналтын баг ирж ажиллалаа. Хэрэглээний үнийн судалгаанд хамрагддаг цэгүүд болон Үйлдвэрлэгчийн үнийн судалгаанд хамрагддаг ААНБ-даар явж үнийн мэдээний үнэн бодит байдалд хяналт тавьлаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал (2018 оны 3 сарын байдлаар)

Нийтэлсэн: 2018 он 04 сар 11. 12 цаг 58 минут
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 3-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 52.4 хувьтай буюу 1502.9 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 144.1 хувьтай буюу 278.3 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1781.2 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 58.2 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ӨДӨРЛӨГ” Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад ажиллаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 09. 17 цаг 41 минут
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Аймгийн ЗДТГазар болон төрийн байгуулагууд, бусад хэлтэс агентлагуудын төлөөлөгчид нийт 50-аад хүний бүрэлдэхүүн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад төрийн нэгдсэн өдөрлөг зохион байгууллаа. Үүний дотор тус хэлтсийн дарга Б.Энхтуяа, мэргэжилтэн Н.Түвшинжаргал нар ажилласан.
Дэлгэрэнгүй

Өлзийт, Сайнцагаан сумдад ажиллаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 06. 16 цаг 54 минут
Монгол Улсын “Статистикийн тухай хууль“ болон “Зөрчлийн тухай” хуулиудын хэрэгжилтийг хангах, анхан шатнаас цуглуулж байгаа тооллого, судалгаа анхдагч мэдээллийн чанарт хяналт тавих, мэдээллийн үнэн бодит байдал, хамралтыг дээшлүүлэх зорилгоор Луус, Хулд сумдад ажиллаа. Мөн сумдын Тамгийн газрын ажилтнуудад статистикийн хэлтсийн хийж хэрэгжүүлж байгаа цаг үеийн ажлууд, 2017 оны жилийн эцсийн танилцуулга, 2018 оны эхний 2 сарын танилцуулгаар мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

Сургалтанд хамрагдлаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 06. 16 цаг 33 минут
2018 оны 1-р улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Статистикийн улсын байцаагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Аймгийн прокурорын газрын удирдлагатай уулзаж хэрхэн хамтран ажиллах тухай заавар, зөвөлгөө авч, Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын сургалтанд хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

2017 оны хөдөө аж ахуйн танилцуулга

Нийтэлсэн: 2018 он 03 сар 30. 19 цаг 56 минут
Дундговь аймагт 2017 онд нийт 8283 малтай өрх үүний дотор 7001 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, үүнд 12222 малчид ажиллаж байна. 2017 онд малтай өрх өмнөх оноос 336, малчин өрхийн 411 өрхөөр өсч, малчдын тоо 51 малчнаар өссөн байна. Дундговь аймагт 2017 онд нийт 8283 малтай өрх үүний дотор 7001 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, үүнд 12222 малчид ажиллаж байна. 2017 онд малтай өрх өмнөх оноос 336, малчин өрхийн 411 өрхөөр өсч, малчдын тоо 51 малчнаар өссөн байна. Аймгийн хэмжээний нийт өрхийн 48.1 хувийг малчин өрх эзэлж байна. Малчдыг насны бүлгээр нь авч үзвэл 3975 буюу 32.5 хувь нь 16-34 нас, 6337 буюу 51.8 хувь нь 35-60 нас, 1864 буюу 15.3 хувь нь тэтгэврийн насны хүмүүс эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Луус, Хулд сумдад ажиллаа

Нийтэлсэн: 2018 он 03 сар 20. 09 цаг 28 минут
Монгол Улсын “Статистикийн тухай хууль“ болон “Зөрчлийн тухай” хуулиудын хэрэгжилтийг хангах, анхан шатнаас цуглуулж байгаа тооллого, судалгаа анхдагч мэдээллийн чанарт хяналт тавих, мэдээллийн үнэн бодит байдал, хамралтыг дээшлүүлэх зорилгоор Луус, Хулд сумдад ажиллаа. Мөн сумдын Тамгийн газрын ажилтнуудад статистикийн хэлтсийн хийж хэрэгжүүлж байгаа цаг үеийн ажлууд, 2017 оны жилийн эцсийн танилцуулга, 2018 оны эхний 2 сарын танилцуулгаар мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2018.11.21 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 1800
Цагаан будаа,             кг

2330

Шингэн сүү,                 л 3000
Ноолуурын үнэ            кг 85000
Бензин, А-80,              литр 1950
Бензин, А-92,              литр 2090
Дизелийн түлш,          литр 2525


        ЭНД ДАРНА УУ