СТАТИСТИКИЙН ӨВИЙН НОМ

Нийтэлсэн: 2018 он 11 сар 01. 10 цаг 12 минут
Тус хэлтсээс Дундговь аймгийн түүх, ерөнхий мэдээлэл, хүн ам, нийгэм эдийн засгийн статистик мэдээлэл, аймгийн 9 гайхамшиг зэргийг багтаасан Статистикийн өврийг дэвтрийг бэлэн болголоо.
Дэлгэрэнгүй

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

Нийтэлсэн: 2018 он 11 сар 01. 10 цаг 08 минут
Монгол улсад статистикийн байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан статистикийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн мэдээллийг хүргэх зорилгоор Нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 11 дугаар сарын 12-ны өдөр 9.30-12.30 ГБХЗХГазарт, 14.00-17.30 хооронд Сайнцагаан сумын ЗДТГазарт зохион байгуулах гэж байна. Иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу
Дэлгэрэнгүй

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2018 он 11 сар 01. 10 цаг 06 минут
Хэлтсийн 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хэлтсийн ажилчдад зориулсан хууль эрх зүйн сургалт 2018.10.31-нд зохион байгуулагдлаа. Үүнд: Монгол улсын хүний эрхийн комиссын Дундговь аймаг дахь референт Т.Баярцэцэг Хүний эрх, жендэрийн асуудал сэдвээр, Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа Төрийн албаны шинэ хууль, Авлига, ашиг сонирхлын зөрчил сэдвээр, мэргэжилтэн Т.Уранбайгаль Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль сэдвээр тус тус сургалт хийж хэлтсийн хамт олон ирц бүрэн, идэвхитэй оролцлоо.
Дэлгэрэнгүй

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2018 он 10 сар 26. 02 цаг 23 минут
Хэлтсийн 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 10 сарын 24-ны өдөр хэлтсийн ажилтнуудын дунд дотоод сургалт зохион байгууллаа. Монгол хэл бичгийн сургалтын хэлтсийн мэргэжилтэн С.Доржханд, Инфографик бэлтгэх, photoshop программын сургалтыг хэлтсийн мэргэжилтэн Н.Түвшинжаргал нар зохион байгуулж дадлага ажлаар 2018 оны 3-р улирлын статистик мэдээний инфографикийг бэлтгэлээ.
Дэлгэрэнгүй

ӨЛЗИЙТ СУМАНД АЖИЛЛАА

Нийтэлсэн: 2018 он 10 сар 18. 09 цаг 55 минут
Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан "Иргэдээ сонсъё" Төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөгөөр Өлзийт суманд ажиллаж БСШУЯ, ЭМЯ, ҮСХ-ны хамтарсан хяналт шалгалтын удирдамжийг тус сумын Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Хүн эмнэлэгийн удирдлага, статистик хариуцсан ажилчдад танилцуулж заавар зөвлөмж өглөө. Мөн ААНБ-ын удирдлага, нябо нарт Бизнес регистр санд ААНБ-ыг хэрхэн бүртгэдэг талаар болон Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн Статистик мэдээлэлтэй холбоотой заалтуудыг танилцуулж, хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА ЯВАГДАНА

Нийтэлсэн: 2018 он 10 сар 12. 03 цаг 18 минут
Үндэсний Статистикийн Хороо Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу Нийгмийн Үзүүлэлтийн Түүвэр Судалгааг 1996 оноос эхлэн 5 жил тутамд зохион байгуулж ирлээ. Энэхүү 6 дахь удаагийн судалгааг олон улсын жишиг арга зүй, аргачлалын дагуу НҮБ-ын Хүүхдийн Сан болон Хүн Амын Сангийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Бид улсын хэмжээнд 14500 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгосны нэг нь Танай өрх юм. Та бүхэн Монгол Улсын нийт өрх, хүн амын нөхцөл, байдлыг дүгнэх төлөөлөл болсонд баяр хүргэе. Энэхүү судалгаагаар Тогтвортой хөгжлийн зорилт болон хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүй, эх, нялхсын талаар төр засгаас дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, цаашдын хөгжлийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээллийг бий болгоно. Судалгааны мэдээллийг үнэн зөв өгч, 2018 онд манай улсын хүүхэд, эмэгтэй, эрэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа дүр зургийг бүтээлцэх Танд гүн талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал (2018 оны 9 сарын байдлаар)

Нийтэлсэн: 2018 он 10 сар 10. 08 цаг 06 минут
I.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 9-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 93.2 хувьтай буюу 5377.9 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 84.3 хувьтай буюу 1145.0 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 6522.9 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 91.5 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 30244.5 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 98.7 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 5395.6 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 17890.2 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1580.8 сая төгрөг нийт 24866.6 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна. Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Луус, Дэлгэрхангай, Сайнцагаан, Адаацаг сумд 4.4-51.3 хувиар буюу 8.9-165.9 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад сумд төлөвлөгөөгөө 2.6-64.4 хувиар тасалдуулсан байна. II.Төсвийн зарлагa 2018 оны 9 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 26454.8 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 13670.5 сая төгрөг болж нийт зардлын 51.7 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 12.8 хувиар өсч 1629.2 сая төгрөг болсон байна.
Дэлгэрэнгүй

15 сумын 66 багийн Засаг дарга нарт Засгийн газраас олгосон нөүтбүүк гардууллаа

Нийтэлсэн: 2018 он 10 сар 08. 06 цаг 34 минут
Тогтвортой мал аж ахуй - 2018 Mалчдын зөвөлгөөнд Аймгийн ИТХ, ЗДТГ, хэлтэс агентлаг, сум, багийн удирдлагууд болон бүх сумдын малчдын төлөөлөл оролцож байна. Аймгийн удирдлагуудтай хамтран 15 сумын 66 багийн Засаг дарга нарт Засгийн газраас олгосон нөүтбүүк-ийг гардуулав. Мөн 2020 оны Хүн ам орон сууцны улсын тооллого, Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны бэлтгэл ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулсан "Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн баяжилт, шинэчлэлт -2018" сарын аяны ажлыг дүгнэн идэвхи санаачлагатай ажиллаж бусдыгаа манлайлан 1-р байр эзэлсэн Дэлгэрхангай сумын Статистик хариуцсан мэргэжилтэн Я.Бямбатогтох, Багийн засаг дарга нараас 1-р байр эзэлсэн Эрдэнэдалай сумын 7-р багийн Засаг дарга Ж.Өлзийжаргал, 2-р байр эзэлсэн Сайнцагаан сумын 7-р багин Засаг дарга Г.Буянбат, 3-р байр эзэлсэн Өлзийт сумын 6-р багийн засаг дарга Ө.Буд-Очир, Говь-Угтаал сумын 1-р багийн засаг дарга Э.Дашням нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Дэлгэрэнгүй

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.03.13-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1230
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6800

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2320

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 110000
Бензин, А-80,              литр 1790
Бензин, А-92,              литр 1840
Дизелийн түлш,          литр 2330


        ЭНД ДАРНА УУ