Аймгийн нийгэм эдийн засгийн 2016 оны 9 сарын статистик мэдээний танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 10 сар 10. 16 цаг 46 минут
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2016 оны 9-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 75.2 хувьтай буюу 4141.6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 29113.5 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 94.8 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн 2016 оны 8 сарын статистик мэдээний танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 09 сар 27. 13 цаг 50 минут
I.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2016 оны 8-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 69.7 хувьтай буюу 3534.1 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 25530.3 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 91.3 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 5033.4 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 14678.3 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогоос 2284.6 сая төг нийт 21996.2 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн 6 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 07 сар 07. 14 цаг 26 минут
I.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2016 оны 6-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 66.6 хувьтай буюу 2904.7 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 96.0 хувьтай буюу 1260.9 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 2521.2 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 52.9хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 20632.2 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 90.9 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 3914.4 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 11866.8 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогоос 1946.3 сая төг нийт 17727.5 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна. Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэрэн, Дэлгэрхангай, Адаацаг, Өндөршил, Эрдэнэдалай , сумд 2.2-353.3 хувиар буюу 1901.1-159988.1 мянган төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад бүх сумд төлөвлөгөөгөө 3.7-48.7 хувиар тасалдуулсан байна.
Дэлгэрэнгүй

2015 оны хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2016 он 06 сар 23. 15 цаг 09 минут
Нийт хүн амын тоо өссөнтэй уялдан хөдөлмөрийн насны хүн ам 312 хүнээр буюу 1,05 хувиар өссөн байна. Хөдөлмөрийн насны нийт хүн амын 49,5 хувийг 14815 нь эмэгтэйчүүд эзэлж байгаа нь өнгөрсөн оноос 0,1 пунктээр буурсан харагдаж байна. Сумдаар авч үзвэл бүх сумын хөдөлмөрийн насны хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50-с доош хувь байгаа бол Сайнцагаан суманд 52,6 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байна.
Дэлгэрэнгүй

2015 оны үйлдвэр, барилгын салбарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 06 сар 15. 14 цаг 53 минут
Дундговь аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2015 онд нийт 7542.6 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 18.8 хувиар буюу 1192.7 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Дээрх өсөлтөнд уул уурхай олборлох салбарын бүтээгдэхүүн олборлолт 30.2 хувиар,цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэлын салбар 23.3 хувиар тус тус өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбар 16.2 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 53.5 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 14 хувийг боловсруулах аж үйлдвэр, 32.5 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж тус тус эзэлж байна. Үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийгсүүлийн 5 жилээр харууллаа. /Зураг.1/ Аж үйлдвэрийн салбарын сүүлийн 5 жилийн өөрчлөлтийг дэд салбаруудаар харууллаа./Хүснэгт-1/
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн 2016 оны 5 сарын статистик мэдээний танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 06 сар 10. 15 цаг 12 минут
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2016 оны 5-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 43.4 хувьтай буюу 1607.6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 86.5 хувьтай буюу 913.5 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 2521.2 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 52.9 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн 2016 оны 4 сарын статистик мэдээний танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2016 он 05 сар 12. 11 цаг 17 минут
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2016 оны 4-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 41.0 хувьтай буюу 1402.1 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 94.7 хувьтай буюу 777.2 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 2179.33 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 51.3 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

Дундговь аймгийн 2015 оны Өрх, хүн амын төлөв байдлын танилцуулгыг бэлтгэн гаргалаа.

Нийтэлсэн: 2016 он 05 сар 02. 17 цаг 36 минут
Аймгийн суурин хүн амын тоо 2015 оны жилийн эцэст орон нутгийн засаг захиргааны бүртгэлээр /багийн дарга нарын/ 44.9 мянга болж өнгөрсөн оноос 1,6 хувиар буюу 0,7 мянган хүнээр өссөн байна. Нийт хүн амын 50,5 хувь буюу 22667 эрэгтэйчүүд, 49,5 хувь буюу 22259 эмэгтэйчүүд байна. . Аймгийн хүн амыг тоог сүүлийн жилүүдээр авч үзэхэд 2010 онд 3,6 хувиар, 2011 онд 1,9 хувиар, 2012 онд 1,0 хувиар, 2013 онд 0,5 хувиар, 2014 онд 0,4 хувиар буурч байсан бол энэ 2015 онд 1,6 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна. Сүүлийн жилүүдэд аймгийн хүн амын тоо байнга буурч байсан нь шилжих хөдөлгөөний урсгал их байснаас суурин хүн ам буурах нөхцөл болж байсан. Харин 2015 онд өнгөрсөн оноос шилжин ирэгсэд нэмэгдэж, шилжин явагсад буурч, төрсөн хүүхэд нэмэгдсэн нь хүн амын өсөлтөд нөлөөлсөн байна. Энэ 2015 оны байдлаар нийт хүн амын 28,5 хувийг 0-14 насны хүүхэд, 66,4 хувийг 15-64 насны хүмүүс, 5.1 хувийг 65 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна.
Дэлгэрэнгүй

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.07.08-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1650
Хонины мах,               кг 8500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

8000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

47000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

45000
Бензин, А-80,              литр 1400
Бензин, А-92,              литр 1490
Дизелийн түлш,          литр 1990
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ