Аймгийн нийгэм, эдийн засгийн 4 сарын танилцуулга

Нийтэлсэн: 2015 он 05 сар 22. 15 цаг 12 минут
I.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2015 оны эхний 4 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 101.4 хувьтай буюу 968.1 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 110 хувьтай буюу 495.4 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1463.6 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 104.2 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

Өрх, хүн амын 2014 оны танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2015 он 04 сар 30. 17 цаг 03 минут
Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна. Аймаг байгуулагдсанаас хойш анх 1944 онд хүн амын тооллого болж 27,6 мянган хүн тоологдож байсан бол үүнээс хойш 70 гаруй жилийн дотор манай аймгийн хүн ам 1944 оноос 60,1 хувиар өссөн байна. Энэ 70 гаруй жилийн хугацаанд хүн амын тоо 1991 он хүртэл өсч 56,2 мянган хүнтэй болж, энэ оноос хойш сүүлийн 10 гаруй жил дараалан буурч энэ 2014 оны байдлаар 44,2 мянган хүнтэй болсон байна. Энэ хугацаанд манай аймгийн хүн амын өсөлт, бууралтанд нөлөөлсөн гол хүчин зүйл нь зах зээлийн эдийн засгийн харилцаанд шалжсэн үеэс гол төлөв хөдөөнөөс мэргэжил, боловсрол эзэмших, эрүүл мэнд, нийгэм соёлын үйлчилгээнд ойртох, хөдөлмөр эрхлэх зэрэг шалтгаанаар төв суурин газар руу шилжих, үүний зэрэгцээ төрөлт буурах хандлага нэмэгдсэнтэй холбоотой байлаа.
Дэлгэрэнгүй

“ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2015 он 04 сар 22. 09 цаг 55 минут
Дундговь аймгийн Статистикийн хэлтсээс 2015 оны 4 сарын 17-ны өдөр аймгийн хэлтэс, агентлагын дарга, ахлах мэргэжилтнүүдэд “ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд ҮСХ-ны МЭЗГ-н Үндэсний тооцооны хэлтсийн дарга Б.Баярмаа ирж хамтран зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

3 сарын хэвлэлийн бага хурал

Нийтэлсэн: 2015 он 04 сар 14. 16 цаг 41 минут
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2015 оны эхний 3 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 123,3 хувьтай буюу 917,6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 112, хувьтай буюу 356,5 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1274,1 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 120,1 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн 3 сарын танилцуулга

Нийтэлсэн: 2015 он 04 сар 14. 16 цаг 35 минут
I.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2015 оны эхний 3 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 123,3 хувьтай буюу 917,6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 112, хувьтай буюу 356,5 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1274,1 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 120,1 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 9910,6 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 103,4 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 2335,2 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 5866,5 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс 791,3 саятөг нийт 8993,0 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна. Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Гурвансайхан, Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайнцагаан сумд 3,9-224,5 хувиар давуулан биелүүлсэн байна. Харин бусад сумд 2,3-40,9 хувиар буюу 1138,0-23788,7 мянган төгрөгөөр төлөвлөгөөгөө тасласан байна.
Дэлгэрэнгүй

2014 оны Аймгийн хөдөө аж ахуйн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2015 он 03 сар 31. 15 цаг 59 минут
1 Өрх, малчдын тоо, насны бүтэц Дундговь аймагт 2014 онд нийт 7280 малтай өрх үүний дотор 5880 малчин өрхмал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, үүнд 11214малчид ажиллажбайна. 2014 онд малтай өрх өмнөх оноос 209-оор, малчин өрхийн тоо 181 - ээр өсч, малчдын тоо 276-аар өссөн байна. Аймгийн хэмжээний нийт өрхийн 43,7 хувийг малчин өрх эзэлж байна. Малчдыг насны бүлгээр нь авч үзвэл 33.8 хувь нь 16-34 нас, 54.5 хувь нь 35-60 нас, 11.7 хувь нь тэтгэврийн насны хүмүүс болно.
Дэлгэрэнгүй

2015 оны 2 сарын хэвлэлийн бага хурал

Нийтэлсэн: 2015 он 03 сар 13. 17 цаг 00 минут
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2014 оны эхний 2 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 176.5 хувьтай буюу 933.2 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 88.5 хувьтай буюу 169.4 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1102.6 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 153.2 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

Дундговь аймгийн 2015 оны 02 сарын нийгэм эдийн засгийн танилцуулга

Нийтэлсэн: 2015 он 03 сар 13. 16 цаг 13 минут
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2014 оны эхний 2 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 176.5 хувьтай буюу 933.2 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 88.5 хувьтай буюу 169.4 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1102.6 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 153.2 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.09.25-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 7000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 1900
Цагаан будаа,             кг

2350

Шингэн сүү,                 л 2000
Ноолуурын үнэ            кг  
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ