Хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 06 сар 19. 14 цаг 45 минут
1.Ажил эрхлэлт, Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал Дундговь аймаг 2013 оны жилийн эцсийн байдлаар 44400 хүн амтай болж өмнөх оноос 0,45 хувь буюу 201 хүнээр буурсан байна. Нийт хүн амын 22135 нь буюу 49.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Нийт хүн амын 67,0 хувь буюу 29733 хөдөлмөрийн насны хүн ам байгаа нь өмнөх оноос 63 хүнээр буурсан байна. Хөдөлмөрийн насны нийт хүн амын 49.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 48,6 хувийг эдийн засгийн идэвхтэй хүн ам эзэлж байгаа нь өмнөх оноос 3,2 пунктээр буурсан байна. Нийт хүн амын 45,0 хувийг ажиллагсад эзэлж байгаа нь өнгөрсөн онд нийт шилжин явагсадын дунд эдийн засгийн идэвхитэй хүн ам, ажиллагсад их байгаа нь харагдаж байна. Мөн эдийн засгийн идэвхтэй хүн ам, ажиллагсад зэрэг үзүүлэлтүүд өмнөх оноос буурсан ба эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо өсчээ. Эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо 9,2 мянгад хүрч өмнөх оноос 23,4 хувиар өсчээ. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 93,5 хувийг ажиллагсад эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн 5-н сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 06 сар 19. 12 цаг 13 минут
I . Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2014 оны эхний 5 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 107.5 хувьтай буюу 1393.1 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 136.5 хувиар давж биелэн 750.8 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 2143.9 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 125.3 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 19779.7 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 92.2 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 3982.6 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс 2409.3 тусгай зориулалтын шилжүүлгээс 8978.4, аймгаас авсан санхүүгийн дэмжлэг 3016,3 ,нийт 18386,7 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна. Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Өлзийт, сум 42720 мянган төгрөгөөр төлөвлөгөөгөө тасласан бол бусад сумд төлөвлөгөөгөө 13,1-221,8 хувиар давуулан биелүүлжээ.
Дэлгэрэнгүй

дундговь аймгийн 2014 оны 4 сарын Нийгэм, эдийн засгийн танилцуулгаар хэвлэлийн бага хурал хийв.

Нийтэлсэн: 2014 он 05 сар 28. 11 цаг 48 минут
дундговь аймгийн 2014 оны 4 сарын Нийгэм, эдийн засгийн танилцуулгаар хэвлэлийн бага хурал хийв.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн 4-н сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 05 сар 19. 15 цаг 33 минут
Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал ( 2014 оны эхний 4 сарын байдлаар) I . Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2014 оны эхний 4 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 94.3 хувьтай буюу 999.2 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 143.0 хувиар давж биелэн 625.7 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1624.8 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 118.3 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 14886.9 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 88.1 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 3140.4 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс 1214.6, тусгай зориулалтын шилжүүлгээс 7162.2 ,нийт 13887.7 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна. Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Өлзийт, Луус сумд 6058,4-15912,1 мянган төгрөгөөр төлөвлөгөөгөө тасласан бол бусад сумд төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.
Дэлгэрэнгүй

Аж үйлдвэрийн танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 04 сар 30. 15 цаг 37 минут
Дундговь аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2013 онд нийт 4360,8 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 3.7 хувиар буюу 169.7 сая төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Дээрх бууралтанд уул уурхай олборлох салбарын 39.2 хувийн бууралт тэр дундаа жонш олборлолт 41.7 хувиар буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
Дэлгэрэнгүй

2013 оны хүн ам, өрхийн төлөв байдал

Нийтэлсэн: 2014 он 04 сар 29. 15 цаг 52 минут
Аймгийн суурин хүн амын тоо 2013 оны жилийн эцэст орон нутгийн засаг захиргааны бүртгэлээр /багийн дарга нарын/ 44,4 мянга болж өнгөрсөн оноос 0,45 хувиар буюу 0,2 мянган хүнээр буурсан байна. Нийт хүн амын 50,1 хувь буюу 22265 эрэгтэйчүүд 49,9 хувь буюу 22135 эмэгтэй чүүд байна.
Дэлгэрэнгүй

дундговь аймгийн нийгэм, эдийн засгийн 3-н сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 04 сар 11. 17 цаг 17 минут
( 2014 оны эхний 3 сарын байдлаар) I . Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2014 оны эхний 3 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 127.6 хувьтай буюу 885.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна.
Дэлгэрэнгүй

Хэвлэлийн бага хурал

Нийтэлсэн: 2014 он 04 сар 11. 15 цаг 35 минут
3 сарын нийгэм, эдийн засгийн байдлаар хэвлэлийн бага хурал хийв.
Дэлгэрэнгүй

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2018.12.05 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 1800
Цагаан будаа,             кг

2330

Шингэн сүү,                 л 3000
Ноолуурын үнэ            кг 85000
Бензин, А-80,              литр 1960
Бензин, А-92,              литр 2090
Дизелийн түлш,          литр 2525


        ЭНД ДАРНА УУ