Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны 02 сарын статистик мэдээний танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 03 сар 10. 17 цаг 17 минут
I.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2017 оны 2-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 28.9 хувьтай буюу 859.9 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 80.3 хувьтай буюу 156.5 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1016.5 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 32.0 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 6606,0 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 89,1 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 1339,3 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 4276,3 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 130,5 нийт 5746,1 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны 01 сарын статистик мэдээний танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 02 сар 13. 09 цаг 15 минут
I.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2017 оны 1-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 118.3 хувьтай буюу 379.5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 47.6 хувьтай буюу 469.9 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 412.4 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 105.8 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 3371.8 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 129.1 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 700.7 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 2214.4 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 77,2 нийт 2992,3 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.
Дэлгэрэнгүй

АС цогцолбороор мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2017 он 02 сар 10. 14 цаг 23 минут
2017 оны 02 сарын 10ны өдөр хэлтсийн мэргэжилтэн С.Доржханд аймгийн Аюулаас Сэрэмжлүүлэх цогцолбороор 2017 оны 1 сарын танилцуулгаар мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

ӨНЭСудалгааны хяналт хийлээ

Нийтэлсэн: 2017 он 02 сар 10. 14 цаг 19 минут
2017 оны 2 сарын 8,9 ны өдрүүдэд "Өрхийн нийгэм, эдийн засаг", "Ажиллах хүч" зэрэг судалгааны хяналтаар хэлтсийн дарга эрдэнэдалай суманд ажиллаа. Уг судалгаа Үндэсний статистикийн Хороо нь өрхийн орлого, зарлагаа"-г 1966 оноос, "Амьжиргааны түвшний түүвэр судалгаа"-г 1995, 1998, 2002-2003 онуудад явуулсан. Дээрх хоёр судалгааг нэгтгэн 2007 оноос "Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа" нэртэйгээр жил бүр улсын хэмжээнд зохион байгуулан явуулж байна.2017 оны 2 сарын 8,9 ны өдрүүдэд "Өрхийн нийгэм, эдийн засаг", "Ажиллах хүч" зэрэг судалгааны хяналтаар хэлтсийн дарга эрдэнэдалай суманд ажиллаа. Уг судалгаа Үндэсний статистикийн Хороо нь өрхийн орлого, зарлагаа"-г 1966 оноос, "Амьжиргааны түвшний түүвэр судалгаа"-г 1995, 1998, 2002-2003 онуудад явуулсан. Дээрх хоёр судалгааг нэгтгэн 2007 оноос "Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа" нэртэйгээр жил бүр улсын хэмжээнд зохион байгуулан явуулж байна.
Дэлгэрэнгүй

Мөсний баяр боллоо

Нийтэлсэн: 2017 он 01 сар 23. 08 цаг 30 минут
2017 оны 01 сарын 21 ны өдөр Төрийн сангийн хэлтэс, статистикийн хэлтэс, татварын хэлтсүүд хамтран мөсний баярыг хөл бөмбөг, Буйхай, мөсний шагай, олс таталт зэрэг 4-н төрөл дээр амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Сумдын Засаг дарга нарт сургалт хийлээ.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 19. 16 цаг 01 минут
Дундговь аймгаас 2017 оны 01 сарын 17-18-ны өдөр сумдын засаг дарга, ИТХ-ын дарга, хурлын нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга нарын сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Үр дүнгийн гэрээ байгууллаа

Нийтэлсэн: 2017 он 01 сар 19. 10 цаг 50 минут
Агентлагийн дарга нар аймгийн Засаг даргатай 2017 оны үр дүнгийн гэрээ байгууллаа Энэхүү гэрээ нь агентлагын дарга нараас аймгийн Засаг даргын хооронд үүсэх эрх үүрэг, хүрэх үр дүн, ажил үйлчилгээний стандартыг хангахад шаардагдах шалгуур үзүүлэлт, түүнийг санхүүжүүлэх орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээг тодорхойлох, нөгөө талаас аймгийн Засаг даргын өмнө агентлагийн даргын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг үнэлж, дүгнэх замаар ард иргэдэд үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн 2016 оны 12 сарын статистик мэдээний танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 12. 10 цаг 35 минут
.Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2016 оны жилийн эцэст орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 90.4 хувьтай буюу 6533.1 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 197.0 хувьтай буюу 5830.9 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 12364.0 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 121.3 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2017.04.26 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 6500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5800

Элсэн чихэр,                кг 2300
Цагаан будаа,             кг 2200
Шингэн сүү,                 л 3000
Ноолуурын үнэ            кг 67000
Бензин, А-80,              литр 1540
Бензин, А-92,              литр 1720
Дизелийн түлш,          литр 1750