Хүн ам ажил эрхлэлт, ажилгүйдэл 2016

Нийтэлсэн: 2017 он 06 сар 22. 23 цаг 13 минут
Дундговь аймгийн хувьд 2016 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн ам 45515 болж өмнөх оноос 1.3 хувиар буюу 589 хүнээр өссөн. Нийт хүн амыг насны бүтцээр авч үзвэл 63.3 хувь буюу 28837 хүн хөдөлмөрийн насны хүн ам , 7.8 хувь буюу 3562 нь 60-аас дээш нас, 13116 нь буюу 28.8 хувь нь 15 хүртлэх насны хүүхэд байна
Дэлгэрэнгүй

Барилга, аж үйлдвэрийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 06 сар 15. 15 цаг 55 минут
Дундговь аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2016 онд нийт 7233.1 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 4.1 хувиар буюу 309 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Дээрх бууралтанд уул уурхай олборлох салбарын бүтээгдэхүүн олборлолт 26.4 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбар 8.8 хувиар, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар 27.4 хувиар тус бүр өссөн байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 43.1 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж 40.9 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 16 хувийг боловсруулах аж үйлдвэр тус тус эзэлж байна. Үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийг сүүлийн 5 жилээр харууллаа. /Зураг.1/ Аж үйлдвэрийн салбарын сүүлийн 5 жилийн өөрчлөлтийг дэд салбаруудаар харууллаа
Дэлгэрэнгүй

2017 оны Хагас жилийн мал тооллого явагдаж байна.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 14. 15 цаг 44 минут
Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 01/573 тоот албан бичгийг үндэслэн аймгийн хэмжээнд хагас жилийн мал тооллогын ажлыг 6 сарын 2ноос 9-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал ( 2017 оны эхний 5 сарын байдлаар)

Нийтэлсэн: 2017 он 06 сар 13. 09 цаг 33 минут
Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2017 оны 5-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 60.3 хувьтай буюу 2497.6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 123.5 хувьтай буюу 1204.9 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 3702.5 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 72.3 хувьтай байна
Дэлгэрэнгүй

Эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээний судалгаа явагдаж байна.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 07. 14 цаг 19 минут
"Эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээ 2015, 2016" судалгаа аймгийн хэмжээнд 12 аж ахуй нэгж сонгогдон мэдээллийг цуглуулж байна. Судалгааны зорилго нь эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, түгээлт, хуваарилалт, алдагдлыг биет хэмжээ болон мөнгөн, дүнгээр эдийн засгийн салбаруудаар тодорхойлоход оршино.
Дэлгэрэнгүй

Үнийн судалгаа явагдаж байна

Нийтэлсэн: 2017 он 06 сар 07. 12 цаг 03 минут
Монгол Улс нь Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банкны хүрээнд Ази, Номхон далайн бүсийн оруудын дундаж баялгийг худалдан авах чадварын паритетад шилжүүлэн харьцуулах үнийн судалгаанд 2017-2018 онд хамрагдаж байна. Уг судалгаагаар 450 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг 3 цэгээс судалж байна.
Дэлгэрэнгүй

Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын туршлага судалгаа

Нийтэлсэн: 2017 он 06 сар 07. 09 цаг 22 минут
3 Photos · Updated a few seconds ago НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын туршлага судалгаанд манай аймгийн 13 сумын 20 багийн 300 өрхийг хамруулсан бөгөөд 05 сарын 26-30-ны хооронд НҮБ-ын Хүн амын сан, ҮСХ-ны мониторингийн баг Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан сумдад судалгааны явцын хяналт хийлээ. Тусалж дэмжиж, хамтран ажилласан Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал сумын удирдлагууд, Статистик хариуцсан ажилтнууд, багийн засаг дарга нартаа талархал илэрхийлье!
Дэлгэрэнгүй

Мод тарилаа

Нийтэлсэн: 2017 он 05 сар 16. 09 цаг 55 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан билээ. Уг зарлигийн дагуу 15 дахь удаагаа орон даяар мод тарьсан юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 5 сарын 13ны өдөр хэлтсийн ажилтнууд аймгийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Дэлгэрэнгүй

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2017.06.21 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 2300
Цагаан будаа,             кг 2200
Шингэн сүү,                 л 1500
Ноолуурын үнэ            кг 58000
Бензин, А-80,              литр 1540
Бензин, А-92,              литр 1720
Дизелийн түлш,          литр 1750