Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал (2018 оны 4 сарын байдлаар)

Нийтэлсэн: 2018 он 05 сар 11. 09 цаг 26 минут
Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 4-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 67.7 хувьтай буюу 2257.3 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 121.6 хувьтай буюу 459.9 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 2717.2 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 73.2 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” боллоо

Нийтэлсэн: 2018 он 05 сар 04. 11 цаг 24 минут
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөлөөс санаачилан төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага нэгдсэн зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнд сум, хэлтэс, агентлагийн 350 орчим төрийн албан хаагчид оролцож байна. Үүнд хэлтсийн дарга, 2 мэргэжилтэн оролцож байна
Дэлгэрэнгүй

Цагаандэлгэр, Говь-угтаал сумдад ажиллаа

Нийтэлсэн: 2018 он 05 сар 04. 11 цаг 20 минут
Аймгийн БСУГ, ЭМГ-тай хамтарсан хяналт шинжилгээ үнэлгээний удирдамжийг батлуулж хамтарсан баг Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын Статистик хариуцсан ажилтнууд болон Боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагуудад хяналт шалгалт хийж зөвлөн туслаж ажиллалаа.
Дэлгэрэнгүй

2017 оны Хүн ам өрхийн үзүүлэлтийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 30. 11 цаг 23 минут
Хүн амын тоо, түүний өсөлт 2017 оны жилийн эцсийн мэдээгээр аймгийн хүн амын тоо 46383 болж өмнөх оноос 868 хүнээр буюу 1,85 хувиар өссөн нь Монгол улсын хүн амын 15 хувийг эзэлж байна. Тус аймгийн хувьд 15 сумын 13 суманд хүн амын тоо 0,3-3,7 хувиар өсч, 2 суманд буурсан байна. Нийт хүн амын 49,8 хувь буюу 23078 нь эмэгтэй, 50,2 хувь буюу 23305 нь эрэгтэйчүүд байна. Аймгийн нийт хүн амын өсөлтийг өмнөх онтой харьцуулахад 2012-2013 онд 0,5 хувиар, 2013-2014 онд 0,4 хувиар буурч байсан бол 2015-2017 онуудад 1,3-1,9 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Үнийн судалгааны баг ажиллаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 20. 12 цаг 57 минут
Үндэсний Статистикийн хорооноос үнийн судалгааны хяналтын баг ирж ажиллалаа. Хэрэглээний үнийн судалгаанд хамрагддаг цэгүүд болон Үйлдвэрлэгчийн үнийн судалгаанд хамрагддаг ААНБ-даар явж үнийн мэдээний үнэн бодит байдалд хяналт тавьлаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал (2018 оны 3 сарын байдлаар)

Нийтэлсэн: 2018 он 04 сар 11. 12 цаг 58 минут
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 3-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 52.4 хувьтай буюу 1502.9 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 144.1 хувьтай буюу 278.3 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 1781.2 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 58.2 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ӨДӨРЛӨГ” Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад ажиллаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 09. 17 цаг 41 минут
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Аймгийн ЗДТГазар болон төрийн байгуулагууд, бусад хэлтэс агентлагуудын төлөөлөгчид нийт 50-аад хүний бүрэлдэхүүн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад төрийн нэгдсэн өдөрлөг зохион байгууллаа. Үүний дотор тус хэлтсийн дарга Б.Энхтуяа, мэргэжилтэн Н.Түвшинжаргал нар ажилласан.
Дэлгэрэнгүй

Өлзийт, Сайнцагаан сумдад ажиллаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 06. 16 цаг 54 минут
Монгол Улсын “Статистикийн тухай хууль“ болон “Зөрчлийн тухай” хуулиудын хэрэгжилтийг хангах, анхан шатнаас цуглуулж байгаа тооллого, судалгаа анхдагч мэдээллийн чанарт хяналт тавих, мэдээллийн үнэн бодит байдал, хамралтыг дээшлүүлэх зорилгоор Луус, Хулд сумдад ажиллаа. Мөн сумдын Тамгийн газрын ажилтнуудад статистикийн хэлтсийн хийж хэрэгжүүлж байгаа цаг үеийн ажлууд, 2017 оны жилийн эцсийн танилцуулга, 2018 оны эхний 2 сарын танилцуулгаар мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2018.05.16 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 7000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг 2283
Шингэн сүү,                 л 3000
Ноолуурын үнэ            кг 100000
Бензин, А-80,              литр 1660
Бензин, А-92,              литр 1780
Дизелийн түлш,          литр 2100